“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:nara gishuun/452363875_474910455170844_6867827022814143711_n.jpg

Өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гэрт нь хулгай орж, үнэ бүхий эд зүйлс нь алдагдсан. Үүнийг дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж буй.

Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн тухайд, болсон үйл явдалтай холбогдуулан цахим орчинд байр сууриа илэрхийлэхдээ ёс бус хараалын үгс ашиглаж, шаардлага тавьсан зарим хүмүүстэй зүй бус байдлаар хэрэлдэж буй нь төрийн түшээ хүнд байж боломгүй үйлдэл гэх шүүмжлэлийг хүлээгээд байна.

Тэгвэл УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн тайлбарлахдаа "Ямар нэг байдлаар өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд гишүүнд хариуцлагын асуудал ярих боломжгүй. Ойрын хугацаанд М.Нарантуяа-Нара гишүүнтэй уулзаж, энэ талаар ярилцана" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • V
    Varane

    Нара яах бэ. ... улсаас олон тэрбум их наяд идчихсэн хулгайчуудыг эхлээд шүүх хэрэгтэй биз дээ.Нарагийн асуудал дараа нь болно шүү.

  • З
    Зочин

    Сургууль соёл төгсөөгүй, ямар ч харилцааны соёл байхгүй ийм бүдүүлэг хүн хэн хэзээ ч засрахгүй, хэзээ ч алдаагаа ухаарахгүй. Ёс зүй ярьсан ч наадах чинь даргын өмнө бөхөлзсөн болоод араар нь бөгс хошногыг нь элдэв бусаар сэвээд явна. Энэ хэдэн мэдрэл муутай хүмүүсийн хараал урсгасан, хүнийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон үг хэллэгүүд хүүхдийг утас шагайх болгонд гарч ирээд залуу хүүхдүүдийн сэтгэхүйд маш муугаар нөлөөлж байна. Ингэж л хүнтэй харьцдаг юм байна, би баасны өт, улны боов юм байна гэсэн ойлголттой болж өсгөөж байна ш дээ.

  • З
    Зочин

    Нара гаас долоон дор юмнуудаа анхаараач

  • 1
    123

    Өргөдөл гаргаад буцааж татах хэрэгтэй байх аа энэ хүнийг. Сайн ч муу ч төрийн эрх барих дээд байгууллагад УИХ.н гишүүн нэр зүүж яваа хүн, юм л бол наад гишүүнийг чинь өгнө, татгалзана энтр гж байнга ярина. Тэгснээ хэдэн цаг.н дараа чухам ажлаа сайн хийх минь гээд л солиорно. Нэр цол зүүж тангараг өргөсөн юм бол ядаж энэ хугацаандаа ёс зүйг бодож хичээх үүрэгтэй. Гэтэл баруун солгойгүй шшш ппп уншаад хэнтэй ч хамаагүй хэрэлдээд...арай дэндүү бна. Хаана юу ярихаа ч хянахгүй. Зүгээр л сошилдоо тэр лайваа хийгээд хэрэлд.д явж байхдаа таарсан хүн бна. Төрийн түшээ нэр.г уландаа гишгэж байна

  • Z
    Zochin

    Эргүүлж татах өргөдөл гаргаад гарын үсэг цуглуулчихмаар юм бишүү. Ккк

  • И
    Ийм наад захын ёс зүйгүй

    Гишүүнээр толгойдоо гаргасан энэ улс яанадаа