С.Энхболд УИХ-ын даргын нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр томилогджээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:Enhbold said/MPA_7186.jpg

Өмнө нь Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Энхболд УИХ-ын даргын нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр өнөөдөр /02.24/ Тусгаар тогтнолын ордонд болсон "Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон байна.

Сануулахад, Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн санхүүгийн асуудалтай холбогдуулан түүнийг ЭМДЕГ-ын даргаас чөлөөлөөд байсан билээ. Мөн үүнээс өмнө авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байсан юм. Тодруулбал, түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтран завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж, яллагдагчаар ч татсан удаатай.

Гэвч ажлаа өгснөөс хойш хэсэг чимээгүй байсан тэрбээр ийнхүү УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдсон байна.

legacy:Enhbold said/639464874_25959527870366969_3323446986557277829_n1.jpg
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАН ч энэ хавар нүд аних байхаа

  • З
    Зочин

    Ёстой утга алгаа

  • И
    И

    Хулгайч зөвлөхтэй болждээ

  • З
    Зочин

    Хулгайч новш ах дүүгээрээ идэж уусан

  • З
    зочин

    энэ хүүкийн шахаалдаа нэрээ баастан байж ийм юм хийж байхын нь харвал чанга атгуулсан бололтой

  • И
    иргэн

    Учралд юу зөвлөх юм бол. Яаж авлига авах Учралаа наад нөхрөө хөөж явуул Тэгэхгүй бол нэр чинь шавартай хутгалдах байх

  • И
    Иргэн

    Авлигын хэргээр яллагдагчаар татагдсан энэ этгээдээс ямар ацны зөвлөгөө авдаг юм бол? Хэрхэн хулгай хийх тухай юу?!

  • З
    Зочин

    Дарга хийхгүй л бол өлбөрч үхэх гээд байдаг юмуу энэ хулгайчууд чинь ман мэргэшсэн хулгайчаараа мөнгө олуулдаг байж таарлаалдаа хаха

  • З
    Зочин

    МАН яагаад энэ хулгайч нараа ял шийтгэлийг нь өгөхгүй дандаа даргаар томилоод байдаг юм бэ!!!! Энхболд чинь эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хулгайлж зориулалтын бус зарцуулж оны өмнө хоосон болгосон гээд шуугиад бичээд байсан нь яасан бэ? Эсвэл МАН- д мөнгө хулгайлж авчирч өгдөг гар хөл нь байсан болоод ял шийтгэл хүлээх нь бүү хэл дарга зөвлөхөөр томилогдоод дээшээ яваад байдаг юм уу? Бүр нэг дургүй хүрмээр юмаа.