21 настай эмэгтэй цахимд нийтэлсэн танилынх нь бичлэг дээр зохимжгүй эможи дарсан гэх шалтгаанаар 15 настай хүүхдүүдийг зоджээ
00

Цахим орчинд “Насанд хүрээгүй байж болох хүүхдүүд нэгнийхээ биед халдсан” бичлэг нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгахад энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дунд сургуулийн сурагчид болох 15 настай эмэгтэй Б, Ж нарыг зүс таних 21 настай, эмэгтэй А нь өөрийн танилын цахим орчинд нийтэлсэн бичлэг дээр зохимжгүй EMOJI дарсан байна гэх шалтгаанаар хэл амаар доромжилж, улмаар биед нь халдсан болох нь тогтоогдсон бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.



