“2 сая гаруй иргэний хувийн мэдээлэл Ардчилсан намд СЕХ-ноос 2024 оны 5-р сард ирсэн“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:AmarbayasgalanAN/amaraa.jpg

АН цахим сайтдаа иргэдийн хувийн нууц мэдээллийг дур мэдэн зөвшөөрөлгүй байршуулсан асуудал үүссэн. Тодруулбал, тус намын An.mn сайтын "Бүртгүүлэх" хэсэгт хэн нэгний регистрийн дугаарыг оруулбал, овог нэр, гэрийн хаяг зэрэг мэдээллүүд гарч ирж байв.

Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан тайлбар өгөхдөө "2 сая гаруй иргэний овог нэр, нас, хүйс, гэрийн хаяг зэрэг мэдээлэл Ардчилсан намд СЕХ-ноос 2024 оны 5-р сард ирсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.15-ын дагуу тухайн сонгуульд оролцохоо илэрхийлсэн намуудад сонгогчдын 5 агуулга бүхий мэдээллийг цахимаар олгодог.

Бидэнд ямар ч хуулийн зөрчил байхгүй. Харин иргэд өөрсдөө мэдээллээ цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан учраас түр хугацаанд энэ мэдээллийг хязгаарласан" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хэ, хүүхдээс бусдынх нь мэдээлэл юм биш үү. Мөн ч их нууж цуглуулж дээ. Хэрэв хүмүүс өөрсдөө өгсөн гэвэл бүр улсаараа шууд зарлагдсан байх биш үү? Тийм үар явагдаагүй дээ. Өмнө хүний бичсэн "хулнайлсан" гэсэнтэй санал нийлж байна. Хүн шиг бай л даа, монгол хүн бай л даа, АН-гийнхан

  • З
    Зочин

    Битгий солиороод байцгаа АН луйварчидаа.Хэзээч ямар ч иргэн хувийн мэдээллээ цахим орчинд тавихгүй.Та нар муусайн юмнууд эсрэгээрээ өөрсдөө цахимаар иргэдийн хувийн мэдээллийг хулгайлсан бна шүү дээ.Яаж бодсон 2сая гаруй хүн нэгэн зэрэг хувийн мэдээллээ цахимаар цацана гэж юу бдаг юм.Жаахан амьдралдаа яриач эргүүнүүдээ

  • З
    Зочин

    АН хариуцлагаа хүлээх хэрэгтэй.