ЦЕГ: Иргэний биед халдсан цагдаагийн алба хаагчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах“ гэсэн заалтаар шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:TSEG/Tsagdaa-1.jpg

СХД-ийн цагдаагийн газарт иргэний биед цагдаагийн алба хаагч халдаж буй бичлэг цахим орчинд нийтлэгдэж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Цагдаагийн алба хаагч иргэний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохиж, хөл рүү нь өшиглөн, сандал руу чирч дарж, цохиж байгаа үйлдэл нь камерт бичигдсэн байна.

Тэгвэл ЦЕГ-аас тодруулахад "Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн жижүүрийн цагдаа жолооч Б нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа албаны байранд иргэн Б-тэй тухайн цаг үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдсан үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл "Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах"-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hun buudah durtay gar we yasan

  • B
    Bat

    Санаатай хүндэд орох цохилт байсан даа.бас төрийн хувцастай.албан тушаалаа хэтрүүлэн ашигласан.

  • З
    Зочин

    Мөрөөрөө жолоогоо мушгиад байж байна биз.... Урт хэл хүзүү орооно гэж үнэн үг шүү.

  • У
    УВ иргэд

    Гадаадын цагдаа нар буудах эрхтэй манай цагдаа нарт ямар ч эрх байхгүй

  • И
    Иргэн

    Хөнгөн гэмтээдэг сайн цагдаа таарч зодуулдаг залуу азтай юм байна,бусад нь хүнд гэмтээх байж....

  • З
    Зочин

    харгис харгис цагдаа хувцас хараад айдас төрж байна!

  • З
    Зочин

    Яаж хөнгөн бх вэ