Зургаан жил гацсан Рэнчинлхүмбэ сумын сургуулийн барилгыг дуусгах санхүүжилтийг АХБ-аас хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэлээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 3 сек
10
legacy:NARANBAYAR GISHUUN/Huvsgul/10.png

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, П.Ганзориг болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл Хөвсгөл аймгийн Мөрөн болон Цагааннуур суманд ажилласны дараа Рэнчинлхүмбэ суманд ажиллаж, ЕБС-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус сургуулийн барилгын хана цуурсан талаар нийгмийн сүлжээнд гэрэл зураг болон дүрс бичлэг цацагдахад олон нийт салбарын яам шийдэж өгсөнгүй хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан. Уг барилга нь 2017 онд баригдаж эхэлсэн бөгөөд "Хөвсгөл суварга” ХХК барилгын ажлыг 75 хувьтай гүйцэтгээд байхдаа санхүүжилтээ бүрэн авч, дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авсан байдаг. Энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд хянан шалгаж байгаа.

legacy:NARANBAYAR GISHUUN/Huvsgul/12.png

Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих ёстой. Иймд барилгын ажилтай холбогдох маргааныг хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэхийг хүлээлгүйгээр сургуулийн барилгыг гүйцээх шаардлагатай" хэмээн үзэж, уг төслийг дэмжиж, хамтран ажиллахыг Азийн хөгжлийн банкаас хүссэн. Тус банкны төлөөлөл газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, зохих судалгааг хийсний үндсэн дээр хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан юм. Ийнхүү 2019 оноос хойш "царцсан" сургуулийн барилгыг дуусгахаар боллоо.

Хөвсгөл аймгийн газрын хөрс мөнх цэвдэгтэй, энэ нь барилгын чанарт сөргөөр нөлөөлдгийг уулзалтын үеэр нутгийн удирдлага хэлж байв. Иймд мөнх цэвдгээс үүдэж гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд газрын суурийг тавихад онцгой анхаарах ёстойг салбарын сайд анхаарууллаа.

legacy:NARANBAYAR GISHUUN/Huvsgul/11.png
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Бүгдээрээ сайн байцгаана уу, би бөөрнийхөө нэгийг зарж баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.