НИТХ: Явган хүний замаар скүүтер, мопед явуулахгүй байх шийдвэр гараагүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:SCOOTER/349640044_3558716111115320_7342659806317817564_n.jpg

Цахим орчинд "Явган хүний замаар скүүтер, мопед явуулахгүй байх шийдвэр гарсан" гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар НИТХ болон НЗДТГ-аас тодруулахад ийм шийдвэр гараагүй гэж тайлбарлалаа.

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скүүтер, мопед, цахилгаан дугуйг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ нь замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой аж.