Зогсоолгүй газар буулгаагүйн төлөө автобусны эд зүйлсийг эвдэж, цонхоор нь буужээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:25142.png

Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний 13 цагийн үед "Хонхор-Офицеруудын ордон" чиглэлийн автобусаар зорчиж байсан иргэн замын түгжрэлд автобуснаас буулгахыг жолоочоос шаардан, эмэгтэй жолоочийн биед халдаж, автобусны эд зүйлсийг эвдсэн хэрэг гарчээ.

НТБГ-аас нийтэлсэн бичлэгт үлдсэнээр, "Онгойлгоодох" гэж бухимдан жолоочийг цохиж, автобусны бариул болон карт уншигч зэргийг хугалж гэмтээн, эцэст нь цонхоор үсэрч буусан байна. Нийтийн тээврийн бодлогын газраас "Автобусны эд зүйл эвдэж, үг хэлээр доромжилж буй бичлэгийг олон нийтэд түгээж байна. Иргэн та жолоочийг хүссэн газраа зогсохыг шаардах эрхгүй. Жолооч олон хүний амь насыг хариуцан ажиллаж байгаагаас гадна дүрмээ зөрчвөл хариуцлага тооцдог.

Хүссэн газар нь буулгасангүй гэж эмэгтэй жолооч руу уурлан, эд зүйлийг нь эвдэн, цонхоор бууж буй зорчигчийг хуулийн байгууллагад мэдэгдэн асуудлыг шийдүүлэх болно" гэв.

Түгжрэлд автобусны жолоочийг хаалгаа нээхийг шаардан, хууль бус хүсэлтийг нь биелүүлээгүйн төлөө автобусны эд зүйл эвдэж, үг хэлээр доромжилж буй бичлэг‼

НТБГ: Хүссэн газар нь буулгасангүй гэж эмэгтэй жолооч руу уурлан, эд зүйлийг нь эвдэж, цонхоор бууж буй зорчигчийг хуулийн… pic.twitter.com/1WleRZ5agX

— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) March 3, 2026

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Надад ч бас ийм зүйл тохиолдоод би 1111-д гомдол гаргасан, уул нь зорчигч хүссэн тохиолдолд хаана ч гэсэн зогсоод буулгах нь үйлчилгээний соёлд нийцнэ. Хүний дотор муухайрах, буруу сууж буух, түгжрээд таг зогсох гэх мэт олон шалтгаанаар буух шаардлага гарч болно. Гэтэл энэ автобусны жолооч нарыг хүн буулгаж суулгалаа гээд замын цагдаагаас торгодог гэсэн, тэгээд таны өмнөөс би торгуулж чадахгүй гээд буулгадаггүй. Замын цагдаагаас энэ асуудалд шийдэл гаргаж өгөх цаг нь болсон, мэдсэн ч мэдээгүй царайлж хүмүүсийг чирэгдүүлдэгээ хэзээ болих вэ?

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan yanhan solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten