Ч.Сайханбилэгийн оролцсон “Лхагвын тойм“ нэвтрүүлэг 20.30 цагаас NTV телевизээр цацагдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Saihanbileg/Saihanbileg.jpeg

Долоо хоног бүрийн лхагва гарагт "NTV" телевизээр үзэгчдэд хүрдэг "Лхагвын тойм" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тун сонирхолтой зочин оролцжээ. Тодруулбал, Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг оролцож, яагаад Монгол Улсад ирэхгүй байгаа талаараа, мөн "Дубайн гэрээ" болон Х.Баттулга гацаасан гэх төмөр зам зэрэг эргэлзээтэй олон асуудлуудад тайлбар өгсөн байна.

Ч.Сайханбилэг нь 2019 онд Монгол Улсын хилээр гарснаас хойш эх орондоо ирээгүй байгаа билээ. "Лхагвын тойм" нэвтрүүлэг NTV телевиз, NTV цахим хуудсаар 20.30 цагаас үзэгчдэд хүрнэ.

Энэхүү ярилцлага нь Ч.Сайханбилэг 2019 онд хилээр гарснаас хойш өгч буй анхны ярилцлага нь бөгөөд Сэтгүүлч Г.Лхагвадорж АНУ-ын Лос-Анжелес хотоос бэлтгэсэн байна.

Сануулахад, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Шувуу" ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарын хүмүүсийг эрэн хайж буй талаар мэдэгдсэн бөгөөд олдохгүй байгаа талаар мэдээлж байсан юм.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Лхагва гэж хөгийн салбадай хөлсний бичээч. Сханбалаг гэж оргодол хулгайчаа авчирч буудаач

  • З
    Зочин

    Энэ балагт ичих нүүр булчирхай огтоос байхгүйгээр төрж

  • С
    Сана

    "Та сувгаа битгий солиороо,, хэний хэлж байсан үг билээ...