“Иргэний биед халдсан цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:642841957_902357669092785_6346874415169793318_n.jpg

СХД-ийн цагдаагийн газарт иргэний биед цагдаагийн алба хаагч халдаж буй бичлэг цахим орчинд нийтлэгдэж, улмаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын I хэлтсийн жижүүрийн цагдаа жолооч Б нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа албаны байранд иргэн Б-тэй тухайн цаг үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдсан үйлдэлд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны Тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл "Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах"-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгаж эхэлсэн.

Тэгвэл ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Иргэний биед халдсан цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа" гэж мэдээллээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Пормоо тайлаад л амьдарч чадахгүй гөлөгшдээ цагдаа нар

  • З
    Зочин

    төрийн форм татвар төлөгчдийн мөнгөөр төрийн хуулийн байгууллагын байранд жирийн иргэнийг нохой шиг зодож байгаа наад жандрамд ямар ял оноохыг бүгдээрээ харах хэрэгтэй ялтан цагдаагаа хамгаалбал босох хэрэгтэй