“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:erdenes tavan tolgoi/ETT (2).jpg

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт 12 тэрбум хувьцааны:

· 8.8 тэрбум буюу 73.5 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК,

· Долоон сая буюу 0.06 хувийг 488 үндэсний аж ахуйн нэгж,

· 3.2 тэрбум буюу 26.4 хувийг Монгол Улсын 3.4 сая иргэн тус тус эзэмшиж байна.

Хувьцаа өвлөх эрхийн зохицуулалт, буцаан эзэмших боломжийг нэг удаа сэргээн олгох эсэх, 2024 оноос хойш төрсөн 124 мянган иргэний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцуулгадаа дурдлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 онд хуваарилсан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллах, мөн 2025 оны ногдол ашгийг улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрт, тухайлбал Дулааны цахилгаан станц барих төсөлд хөрөнгө оруулах чиглэлээр иргэдээс санал авах асуудлыг зохион байгуулах эсэх талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулаыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод даалгалаа.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ноогдол ашгаар нь юм хийх юм бол яах гэж хувьцаа яриад байгаа юм бэ ноогдол ашиг гар дээр авдаггүй хувьцаагаар яах юм хэрэггүй ав тэрнийгээ

  • Б
    Батсүх

    73.5 хувийг Эрдэнэс Монгол эзэмшиж, иргэд 26.4 хувийг эзэмшиж байгаа. Тэгээд иргэдийн ногдол ашгийг дулааны станцад оруулна гэж байна уу? Иргэдээс санал авна гээд л байгаа. Хэзээ авах юм бэ, яаж авах юм бэ? Төслийн ил тод байдлыг хангаж чадах уу? Ганцхан шийдвэрийн төсөл гэж хойш тэлээд байх биз дээ.

  • Т
    Тунгалаг

    124 мянган хүүхэд хувьцаагүй төрсөн гэж юу вэ? Энэ хүүхдүүд монгол иргэн биш юм уу? Төрөхөөсөө өмнө данданд бүртгүүлэх ёстой юм шиг байна. Засгийн газар ингэж хожимдож болохгүй. Хүүхэд бүр тэгш эрхтэй гэдгийг шийдвэрлэгчид ойлгох ёстой.

  • Г
    Ганзориг

    Ногдол ашгаа дулааны станцад хөрөнгө оруулна гэж байна. Тэгвэл бид хувьцаагаараа зуухны утаа авах юм байна аа. Амьдрал гэж юу вэ, ТТ-гийн хувьцаатай ч юм биш шиг, хувьцаатай ч юм биш шиг. Манайх бас нэг дулааны станц хүлээнэ дээ хаха.

  • О
    Оюунаа

    Сонсоход сайхан л байна даа. Гэхдээ сонгуулийн өмнө ийм яриа гарч ирдэг юм шүү дээ. Өмнө нь ч хэдэн удаа ногдол ашиг нэмнэ, хувьцаа өвлүүлнэ гэж амлаад яахав дээ. Бодитоор хэрэгжүүлбэл баярлана. Үгээр биш, үйлдлээрээ харуулаач.

  • Б
    Болдбаатар

    Зөв шийдвэр. Хувьцааг өвлүүлэх эрхтэй болгох нь ард түмний эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг. 2024 оноос хойш төрсөн хүүхдүүдийн асуудлыг ч шийднэ гэдэгт найдаж байна. Ногдол ашгийг дулааны станцад хөрөнгө оруулах санаа ч муугүй, өвөлжилт жил ирэх тусам хүндэрч байгаа шүү дээ.