Н.Номтойбаяр: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль нь улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай тул ДЭМЖИХГҮЙ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 49 сек
80
legacy:nomtoibayar/nomttt.jpg

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг боловсруулж буй талаараа ЕТГ-аар дамжуулан мэдэгдсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийлжээ.

Түүний байр сууриас ОНЦЛОХ нь:

-2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын зохист тэнцвэр тогтоогүй алдаа засагдаагүй ба парламент, Ерөнхийлөгчийн институцийн хооронд Шүүх, Засгийн газар, Үндсэн хуулийн цэцийн жинхэнэ "ЭЗЭН" нь хэн байх вэ гэсэн эрх мэдлийн далд зөрчил, тэмцэл тасралтгүй өрнөдөг хэвээр байна.

Энэхүү тэмцэл нь Монголын улс төрийн сүүлийн 30 гаруй жилийн салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Ялангуяа анхны Ерөнхийлөгчөөс хойшхи бүх Ерөнхийлөгч эрх мэдлийн шунал, мөн шударга бусаар хөлжсөн үйлдлүүдийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх айдаст автаж төрийн бүх эрх мэдлийг өөрийн эрхшээлдээ атгахыг эрмэлзэж ирсэн нь нууц биш. Сиймхий л гармагц парламентыг харлуулж, Ерөнхийлөгчийн институцийг парламентаас илүү эрх мэдэлтэй болгох "ХААН" чөтгөрийн атгаг санаархал улс төрийн түүхэнд удаа дараа илэрч ирснийг бид бүгд маш сайн мэднэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй "Улсын Их Хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах" агуулга бүхий хуулийн төсөл нь гал дээр тос нэмэхтэй адил үр дагавар дагуулж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, эв нэгдэлд тулгуурласан ардчилсан парламентад төрийг сулруулах аюултай гэж үзэж байгаа тул дэмжихгүй.

"Ёс зүйн алдаа" гэх тодорхой бус, харьцангуй ойлголтоор парламентын гишүүний үг, үзэл бодлоо хүссэн өнгө аясаараа, айдасгүйгээр, чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж, бүрэн эрхийг дуусгавар болгох бололцоо нээгдэх нь улс төрийн дарамт, нөлөөллийн шинэ хэрэгсэл болж хувирах бодит эрсдэлтэй юм.

-"Нохой зассан эзэндээ янаг" гэх ардын үг бий. Харамсалтай нь зарим тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн гишүүд хууль дээдлэх зарчимд үнэнч байхаас илүүтэй өөрсдийг нь тохоон томилсон улс төрийн эздэдээ үнэнч зүтгэж байгаа мэт харагдах нөхцөл байдал үүсч байгааг өөрийн биеэр гэрчилсэн.

Хэрэв энэ хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан бол миний бие "нохой..." гэж ардын үг эш татаж хэлснийг Үндсэн хуулийн цэц "УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг нохойтой адилтган гутаан доромжиллоо. Энэ бол "ёс зүйн алдаа" хэмээн гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргахыг үгүйсгэх аргагүй гэжээ.

pic.twitter.com/vrnFIjdvLq

— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) March 5, 2026

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    УИХ гишүүнийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн санаачилсан хууль нь Үндсэн хуулийн 29.3-д заасан...Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол, УИХ нь гэмт хэрэгт холбогдсоныг шүүх тогтоовол.., 66.4 -т Үндсэн хуулийн цэц .... эгүүлэн татах тухай ҮНдсэн хуульд заасан хэм хэмжээг хэрэгжүүлэх, параламентийн дархлааг сайжруулах, гэмт үйлдлүүдийг таслан зогсож ТӨР-ТҮМНИЙ төлөө ухамсартайгаар хүлээсэн үүргээ биелүүлэхэд хөшүүрэг болж буй учраас айж мэгдэх нь аргагүй ээ аргагүй

  • З
    Зочин

    ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧДЫН ЭРХИЙН ТЭНЭГ ХЭДЭН ХҮҮХДҮҮД БАЙНА АА

  • З
    Зочин

    ene nuhurt hen ingej hel gej zaaj ugsun um boldoo, yamar ch bsan uuruus n garahgui yg bna

  • З
    Зочин

    Номтойбаяр бол өлөн баяны тэнэг эрх хүүхэд. Гэрийн үйлчлэгч, цэвэрлэгч мэт ядарсан эмэгтэчүүдийг хүчинддэг, хөдөөгийн малчныг дайрч алдаг, найз нөхдөө агсамнан зоддог, хар тамхи хэрэглэдэг гаж амьтан. Ийм хүн луйвраар олсон эд агуурсаар хамгаалах гэж УИХ гишүүн болсон. Гутамшигт амьтан.

  • N
    Nuursnii hulgaich Khurelsukh

    Erguu arhichin Khurelsukhiig impeachment hiihgui bol bolohoo bailaa. Avilgaliin jinhene ezen bolloo!

  • Ө
    Өөрийнх нь эрх ашиг хөндөгдөөд эхлэхээр

    Ингэж гарч ирж олон юм ярих юм Сая их хуралд сонгогдохдоо ямар зүйл ярьж амлаж гарч ирлээ ард олонд мэдрэгдэж амьдралд нь хэрэг болох ганц даацтай хууль төсөл өргөн барьсангүй татвар хүний эрх нийгэмшилд ганц хувь нэмэр оруулсан зүйл алга Одоо зөвхөн хувийн компанийхаа өөрсдийн эрх ашигийг хамгаалаж олон хүн их хуралд сууж байх шиг бна Өөрсдөө ажилаа хүн шиг хийж УИХ гишүүний үндсэн үүргээ ёс төртэй биелүүлвэл хэнч та нарыг оролдохгүй харин сайшаан магтах болно

  • Z
    Zochin

    Өөрөө эргүүлэн татагдчихаж магадгүй гэж айгаад бгаа юм байхдаа.

  • I
    I.OTGONBAYR

    SONIN. SAIHAN. YUM. YRIH. DURGUIG. IH. HURLIIN. GISHUUD. NOMTOIBAYR. ILERHII. HARUULJ. BNAA..YAGAAD. DEMJIHGUI. GEDEG N. OILGOMJTOIL. ..NOMTOI. BAYRAA. TA. ARD. TUMNII. TULUU YG. YU. HIISEN.. YU. HIIHDEE. TODORHOI. TAILAGNAHGUI. YUMUU..ULS. TURIIN. ZURCHIL. GEJ. YU YUM BE..TANII TILUU. SANAL. UGSUN. HUMUUS. TAND. ITGEGUU...ARD. TUMNII. SANAA SETGEGDELERES. SONIRHUULAACH..YDUUGIIN. ZOBLON. DUUSAHGUI ..OYUN. SANAANII. YDUURAL..YAGAAD BE. YAGAAD.....MONGOL ORON. HEZEE. HUGJIJ. ERH. TEGSH. BAYN. YDUUGIIN. YLGAA. ARILAH. YUM BE??????