С.Шаарийбуу: Монгол Улсын ЗГ-аас ажлын хэсэг байгуулахаар боллоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:shaariibuu/317561017_672950454332879_199625454146552071_n.png

2006 оны аравдугаар сард Малайзад бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу Ерөнхий сайд Г.Занданшатартай өнөөдөр уулзах талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл С.Шаарийбуу Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд тайлбар өгчээ. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулахаар боллоо. Миний эсрэг Малайзын Засгийн газар 20 жил өргөдөл гаргаж явсан. Жирийн нэг иргэнтэй Малайзын төр давж заалдах нь надад дааж давшгүй 20 жил байсан. Би холбооны дээд шүүхэд нь давж заалдсан нь миний ганц боломж байсан. Монголын Засгийн газар иргэнийхээ төлөө асуудал тавих эрх нээгдлээ" гэжээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Таныг харсан Тэнгэр нь ивээх болтугай.

  • З
    Зочин

    гадаад хэргийн сайд нь юу ч мэддэгүй арчаагүй амьтандаа