Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг ЗГ дэмжсэн тул даваа гарагт УИХ-д өргөн мэдүүлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:2026/03/649016780_909413408387211_5408412637099558606_n.jpg

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ. Тэгвэл дээрх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэнтэй холбоотойгоор даваа гарагт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 50 хувиас дээш тасалсан, өргөсөн тангарагтаа харшилсан, Үндсэн хууль зөрчсөн, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хороо, нэгдсэн чуулганаар нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гаргуулах гээд 3 шат дамжлагатайгаар ардчилсан суурь зарчмаар эгүүлэн татахыг хэлэлцэнэ.

Жич: Ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм хэмээх цалингийн 20 хувиар торгох дээд хариуцлагатай тогтоолоо УИХ өөрөө хуульд нийцүүлж шинэчилж батална.

Ингэснээр парламентын дархлааг бэхжүүлэх зорилгоор 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд заасан эгүүлэн татах зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх зүйн механизм тодорхой болно.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • M
    Megawatt Icon "Z"

    Jinger Janhar Nohoinuud Hutsaj l baig. Yamar hazaj zurhleh bish. Jingiin Tsuvaa uragshilsaar baih bolno. Setgel hoer-dolgui Uls Mongoloo udirdaad yav.

  • M
    Megawatt Icon "Z"

    100% Sain b. 100% Demjij b. 100% Smart b. 100% goe b. Trump-iin Hurdaar yavj (Trump Speed) buid talarhaya.

  • З
    Зочин

    Хүрэлсүх өөрөө олон хүнийг угаартуулж алсан хэргээр бүх насаараа хоригдох ялтан болно.

  • З
    Зочин

    Үнэхээр цагаа олсон ард түмний хүсэж шаардаж байсан хууль. Зөв сэтгэлтэй ,үг, үйлдэл нь зөв ,шударга ёсыг эрхэмлэдэг ямарч хүн энэ хуулийг эсэргүүцэх, муулах учиргүйдээ. Ямар нэг нотой хүмүүс л энэ чухал хуулийг эсэргүүцэж байгааг захын хүн зоволтгүй ойлгоно. Их хурлын гишүүн дархан эрхтэй гээд хууль бус юм хийх ёсгүй . Ард олон бүгд энэ хуулийг ыатлан гаргахыг дэмжиж байгааг зүгээр л гудамжинд хүн зоны дундах яриа хөөрөөнөөс тодхоон мэдэж болноо.

  • З
    Зочин

    Энэ хууль батлагдвал Хүүкийн дарангуйлалд улсаараа орно. Нэг нам нэг нэр дэвшигч сонголтгүй улс төр, ирээдүйд явна. Хүүк нэр дэвшихдээ үндсэн хууль өөрчилж гахай Эрдэнийг амлаж еөк болсон. Түүнээс дор байдалд орно.