Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногийн “Лхагвын тойм“ нэвтрүүлэгт шууд оролцоно

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2026/03/488861214_650713050923916_1363566688390195041_n.jpg

Лхагва гарагийн 20.30 цагаас "Лхагвын тойм" нэвтрүүлгийн 80 дахь дугаар үзэгчдэд хүрнэ. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ оролцож, шууд ярилцахаар болжээ.

Сэтгүүлч Г.Лхагвадорж түүнтэй ярилцах урилгаа хүргүүлсээр байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас хойшлоод байсан юм. Л.Оюун-Эрдэнэ нь 2021 оноос хойш 4 жил гаруй хугацаанд Ерөнхий сайдын албыг хашсан байдаг.

Харин өнгөрсөн оны тавдугаар сард хүү О.Тэмүүлэнгийнхээ тансаглалтай холбоотой асуудлаас болж АТГ-т орлогоо нотлох шаардлага үүсэж, улмаар иргэдийн олон хоногийн шаардлагын үндсэн дээр түүнд "Итгэл үзүүлэх" асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн, нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон юм. Үүнээс хойш хэвлэлд бүрэн хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгөөгүй байсан. Хамгийн сүүлд 2024 оны гуравдугаар сард сэтгүүлч Б.Ганчимэгийн хөтөлсөн "Улаанбаатараас ярьж байна" ярилцлагад оролцсон байдаг.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Лхагва гэж юу юм бэ

  • З
    Зочин

    энэ ярьж чадаа юу, дэмий л гонгинох биз

  • З
    Зочин

    Иргэд болон сэтгүүлчид минь ээ. Та бүхэн минь монгол хэлний зөв бичих дүрэмд сайн суралцаачээ!!! Хэрэггүй үг хэллэг ашиглахгүй байвал сайн байнаа. Дээрх сэдэв дотор "байдаг" гэдэг үг олон дахин давтагдсан байх юм. Жишээ нь: ...албыг хашсан байдаг, ...ярилцлагад оролцсон байдаг гэх мэт. Энэ "байдаг" гэдэг үгийг ихэвчлэн хууль хүчний байгууллагын хүрээнд ашиглаж ирсэн учир энгийн яриа, бичвэрт хэрэглэхэд онцгүй сонсогддог юм шүү. Бид юм болгон дээр шахуу Монгол өв соёл гэж ярьдаг болоод байгаа. Тэгвэл Монгол хэл маань хамгийн тэргүүн эгнээний өв шүү дээ.

  • Z
    Zochin

    За олигтой юм ярих биш дээ. Жон жон гон гон гээд авах юм нэг ч байхгүй худлаа гоншигнож л чаддаг биз дээ. Шууд оролцоно гэхээр чацага царайлаад дүрэвчихсэн гэсэн үгүү. Тэгээд ийм гишүүнтэй байгаад л байх ёстой юу?

  • З
    Зочин

    Сайханбилэг Данх гэсэн дандаа хулгайч нарыг од болгодог нэвтрүүлэг бололтой