Л.Оюун-Эрдэнийн оролцох “Лхагвын тойм“ шууд нэвтрүүлэг өнөөдөр 20.30 цагаас үзэгчдэд хүрнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:Yariltslaga.png

Өнөө орой 20.30 цагаас "Лхагвын тойм" нэвтрүүлгийн 80 дахь дугаар үзэгчдэд хүрнэ. Энэ удаагийн дугаарт Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ оролцож, шууд ярилцах юм.

Сэтгүүлч Г.Лхагвадорж түүнтэй ярилцах урилгаа хэд хэдэн удаан хүргүүлсэн ч хүндэтгэх шалтгааны улмаас хойшлоод байсан юм. Л.Оюун-Эрдэнэ нь 2021 оноос хойш 4 жил гаруй хугацаанд Ерөнхий сайдын албыг хашсан байдаг.

Харин өнгөрсөн оны тавдугаар сард хүү О.Тэмүүлэнгийнхээ тансаглалтай холбоотой асуудлаас болж АТГ-т орлогоо нотлох шаардлага үүсэж, улмаар иргэдийн олон хоногийн шаардлагын үндсэн дээр түүнд "Итгэл үзүүлэх" асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэн, нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон юм. Үүнээс хойш хэвлэлд бүрэн хэмжээний дэлгэрэнгүй ярилцлага өгөөгүй байсан. Хамгийн сүүлд 2024 оны гуравдугаар сард сэтгүүлч Б.Ганчимэгийн хөтөлсөн "Улаанбаатараас ярьж байна" ярилцлагад оролцсон байдаг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Болгормжтрй яриарай. Цаад согтуу Хүрэлсүх чинь бас нэг хэрэг тохох юм сэтгээд л сууж байгаа

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ аймхай хулчгар худалч байснаар Ми.Энхболд тэргүүтэй МАНАН өндийж Монгол төрийг монголчуудыг доромжилж эхэллээ...

  • З
    Зочин

    энэ юугаа ярьдаг юм, уйлан донгодохыг нь иргэд хүлээн авах уу. орлогоо л нотолчих