“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай“ тогтоолыг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:chuulgan 2024/1128.png

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд, Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийтийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох автобензиний Гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан Гаалийн албан татварыг буулгах, зохицуулалт хийх боломж бүрдэх ач холбогдолтой гэж үзжээ.