С.Бямбацогт: 100 хүн ажиллах орон тоо, төсвийг 120 хүнээр батлуулаад хэмнэсэн мөнгөөрөө машин авч, гадаадад зугаалдаг асуудал байгаа учраас сул орон тоон дээр анхаарч байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Byambatsogt gishuun/MPA_0845.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГ-ын сайд нар танилцууллаа. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт төрийн албан хаагчдын 9 хувийн цомхтголтой холбоотой мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "100 хүн ажиллах орон тоо, цалингийн төсвийг 120 хүнээр батлуулаад хэмнэсэн мөнгөөрөө машин авдаг, гадаадад зугаалдаг асуудал байгаа учраас сул орон тоон дээр анхаарч байгаа. Түүнээс биш нэмж төрийн албан хаагчийг чөлөөлөх асуудал байхгүй" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ажил хийдэггүй, байдаг эсэхийг нь ч мэдэхгүй төрийн тусгай албаны цол, зэрэг, нэмэгдэл гээд сул цалин авдаг бөхчүүд, тамирчин нэртэй хувалзнуудаа чөлөөлөөч. Гал сөнөөж үзээгүй онцгой байдлын офицер бөх, хэрэг илрүүлж мэдэхгүй, согтуугийн ганц ч дуудлаганд явж үзээгүй цагдаагийн офицер цол бөх, улсын онц чухал объектыг ганц цаг ч хамгаалж үзээгүй дотоодын цэргийн офицер бөх, хилийн заставт очиж ч үзээгүй хилийн цэргийн офицер бөх, шүүх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэж ч мэдэхгүй, шшгег-н анги байгууллагаар ч орж үзээгүй офицер цолтой бөх, акм угсрах нь байтугай цэрэгт ч яваагүй ЗХ-ний офицер бөхчүүд. Маш их тоо гарна шүү. Тооцож үзээрэй. Даанч эд нар чадахгүй л байх даа. Нутгийн зөвлөлийн, тэр нутгийн, тэр ахын хүү гэхчлэн хамааралтай болчихсон. Төрийн албыг зоригтой хийж чадах уу.