Н.Учрал: Эрүүлээр шүүмжилж, асуудлын ард гаръя гэж АН-ын бүлгийнхэнд уриалъя

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:uchral gishuun/2024 shine/1218.png

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Н.Учрал "Эрүүлээр шүүмжилж, асуудлын ард гаръя гэж АН-ын бүлгийнхэнд уриалъя. Үе үеийн улс төрийн намын дарга нар, намын төлөөллүүд парламентыг удирдаж ирсэн уламжлалтай. Тийм ч учраас АН-ын бүлгийнхэн намайг УИХ-ын даргаар дэмжиж, сонгосон" гэв.

Дашрамд дурдахад, УИХ дахь АН-ын бүлгээс аль нэг намын дарга парламентыг удирдах болохгүй гэх зарчмын хүрээнд МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд байгаа билээ.