ЧУУЛГАН: Хоёр сайдыг чөлөөлж, томилох Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох байсан боловч ирц хүрэхгүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:2026/03/GAtVmd8XEAASPw7.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагт эхлэх байсан боловч цагаасаа хоцорч эхэлсэн. Ингэхдээ өнөөдрийн чуулганаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаярыг чөлөөлж, шинэ сайд нарыг томилох асуудлаа Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулах байсан боловч ирц бүрдэхгүйн улмаас хэлэлцэж чадахгүй нөхцөл байдалд ороод байсан юм. Тэгвэл эл нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн чуулганы хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Дашрамд дурдахад, АН-ын бүлгийн зүгээс УИХ-ын дарга Н.Учралыг МАН-ын даргын албан тушаалаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гээд байгаа юм. Харин өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд зарим гишүүдийн зүгээс МАН олонхоороо ирцээ бүрдүүлээд хуралдах боломжтой гэдгийг сануулж байлаа.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тэмүүл

    Харин ардчилсан намынхан эдний заваан юманд оролцолгүй зай бариасай. Тэгж яривал чуулганы үйл ажиллагаанд аль болох оролцохгүй байхыг хүсье.

  • Т
    Тэмүүл

    3 нам ирц бүрдүүлж чадахгүй бол гохь нь. Харин ч чоно борооноор гэдэг шиг МАН юу дуртайгаа хийж болно. Тийм биз дээ ардын намын 60 тэрбумын гишүүд дэмжигчид ээ

  • И
    Иргэн

    Ерөнхийлөгчөө !Энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй их хурлаа тараа

  • Z
    Zochin

    Чаваас даа. Ккк