ТАНИЛЦ: Өнөөдрийн чуулганд МАН-ын 68 гишүүнээс 47 гишүүн ирж, 21 нь БАЙСАНГҮЙ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
100
legacy:2026/03/90c920051fce4df9ae23983a9875fde8.jpg
legacy:bathuu huulich/Chuulgan1.jpg

УИХ-ын хаврын чуулганы эхний хуралдааны ирц бүрдсэнгүй. Тодруулбал, УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан 10.00 цагт эхлэх ёстой байсан ч товлосон цагаасаа даруй нэг цаг орчмоор хоцорч эхэлсэн юм. Гэсэн хэдий ч 126 гишүүнээс ердөө 50 гаруй нь л чуулганд ирсэн тул ирц нь бүрдэхгүй байсаар сүүлдээ хуралдаанаа тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Угтаа бол өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарыг чөлөөлж, шинэ сайд нараа томилох Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох учиртай ёстой байсан юм. Гэвч хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулганд суухгүй хэмээн мэдэгдсэн АН-ынхан чуулганы танхим руу шагайсан ч үгүй.

Нөгөө талдаа МАН дангаараа ирцээ бүрдүүлэх боломжтой боловч 68 гишүүнээс нь ердөө 47 нь л чуулгандаа ирж ирцэндээ оров. Харин ирээгүй "статус"-д багтаж буй МАН-ын 21 гишүүн байна.

Тэгвэл олонхоороо ирцээ бүрдүүлэх боломжтой МАН-ынханаас өнөөдрийн чуулганд хэн нь ирж, хэн нь ирээгүй вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Око

    Хуралдаа оролцоонүй 21 гишүүнийг харахад 3-4 хүн хуралдаа ямарнэг шалтгаантай оролцоогүй байж магад. Цаашид ирцэндээ орох биз. Харин 17-18 нь ОЭ, АБ нарын утсан хүүхэлдэйнүүд, тэдэнд улс орны, ард түмний эрх ашиг түй ч хамаагүй, удирдагчдаа хамгаалах, хуучин бууринд нь залах, улсаа тонох, ард иргэдээ дээрэмдэх нь гол зорилго нь.

  • З
    Зочин

    Данхын пязданууд зориуд төрийн ажил гацаагаад байгаа бол бүгдийг нь шоронд шаа, шоронд галчаар оруул

  • З
    Зочин

    Энэ засгийн газрын 2 сайд нь хуралдаа суухгүй болохоор яаж ЗАСАГ нь УИХ-д асуудлаа оруулж, батлуулж, шийдүүлэх билээ. Ийм эргүү дагзнуудыг бас чөлөөлөөч...

  • D
    Danh iin hdn

    Jagsaltiin hed bn ene jagsaalt bur blimoor umaa

  • З
    Зочин

    Хариуцлага тооц

  • Z
    Zochin

    Хуралдаа суудаггүй хүмшүст арга хэмжээ аваачээ. Бид нар ажлаа нэг удаа тасалахад цалингаа хасуулж, давтагдах юм бол халагддаг биз дээ

  • З
    Зочин

    Даварсан Оюунэрдэнэ, Амарбаясгалан, Баттулга, нар ер нь хуралдаа суудаг юм уу.

  • З
    Зочин

    21-н бүлэг байна

  • З
    Зочин

    19 хүн огт ирэхгүй. Нэмж 2 хүн ирнэ. Зарим сайд нараа АБ талд өгч Бангладеш Морозко 2 ыг засгаас хөөгөөд дотроо учраа олооч. Эсвэл Сэгсэлзүүрээр сүрдүүлээч

  • З
    Зочин

    horchinguud ireegui baina