ЦЕГ: Лигеонер тоглогч Байрон Уэслитэй холбоотой гомдол мэдээллийг шалгаж байна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:sagsan bumbug/falcons.png

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "Khan Falcons" багийн лигеонер тоглогч Байрон Уэсли монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна.

Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "2026 оны гуравдугаар сарын 8-нд сагсанбөмбөгийн гадаад тоглогчийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.