ЦЕГ: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь цахим орчинд хувийн, эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн 50 сая төгрөг авсан нь нотлох баримтаар тогтоогдсон

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин 47 сек
172
legacy:2026/03/NewStampUBNcopy.jpg

Нэгүүн.мн сайттай холбоотой цаг үеийн асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр, "2026.02.13-ны өдөр иргэн Д-ээс Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь "Цахим орчинд миний хувийн, эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн 50 сая төгрөг авсан” гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад гаргасан. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, "Нэгүүн.мн сайтын сэтгүүлч У нь цахим орчинд хувийн, эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн иргэн Д-ээс 50 сая төгрөг авсан нь нотлох баримтаар тогтоогдсон" гэлээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Түүнээс гадна, энэ оны хоёрдугаар сарын 11, 14-ны өдөр нэгүүн.мн сайтаас өөр нэр бүхий цахим сайтын сэтгүүлч нэгүүн.мн-д байсан хувь хүний эмзэг мэдээлэл агуулсан бичлэгтэй яг адилхан бичлэгийг иргэн Д-д үзүүлж, 50 сая төгрөг өгөхийг шаардсан. Энэ процесс мөн адил мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Мөн энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэн Ж-ээс "Нэгүүн.мн сайтын нэр бүхий сэтгүүлч миний нэр хүндэд халдаж, хууль ёсны ашиг сонирхолд харшлах мэдээллийг удаа дараа нийтэлж, нийтлэхээр заналхийлж, бэлэн мөнгө өгөхийг шаардсан" гэх гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б нь иргэн Ж-ийн талаарх хувийн мэдээллийг өөрийн сайтдаа нийтэлж, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхээр сүрдүүлсний улмаас иргэн Ж нь 2026.03.04-ны өдөр арилжааны банкнаас бэлнээр 30 сая төгрөг авч, Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б-д өгсөн болох нь тогтоогдсон. Иргэн Ж-ээс мөнгө авсны дараа буюу 2026.03.04-ны өдрөөс хойш сайттай нийтэлсэн байсан мэдээллүүд нь устгагдсан байсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа буюу нотлогдож байна гэж үзэж байна. Иргэдээс удаа дараалан бусдын эд хөрөнгийг авсан хэрэгт холбогдуулан шалгаж, тухайн сайтын оффист шалгалт хийсэн. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. ЭЦА-ны мөрдөн шалгах ажиллагаа өрөөндөө бие засаж байгаа албан тушаалтантай холбоогүй болохыг хариуцлагатайгаар хэлье. Тухайн өдөр сэтгүүлч Цагдаагийн байгууллагад хандсанаар эрүүлжүүлэх болон холбоотой арга хэмжээг авсан. Мөн бидэнд ирсэн мэдээллээр тухайн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн байна" гэлээ.

Хуваалцах:172

СЭТГЭГДЭЛ (17)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сэтгүүлч,шүүх,өмгөөлөгч, прокурор, цагдаа,чадвар муутай хувийн эмнэлэг гээд бүх шатандаа мөнгөнд автсан.

  • З
    Зүчи

    Сэтгүүлч нар ийм айхтар муухай үйлдэл их хийх боллоо.Хүн дарамтлан шантааж буюу сүрдүүлэх зорилготойгоор мөнгө олон хөрөнгөжиж байна.Хувь хүнийг тоохгүй гутаана.Юу ч болоод байгаа юм.

  • M
    Malnuudad

    Ym bol 2huwaagdah ym henii buruu ym ajliin bairand arhidan sogtuurch bgaa hvniihee tald zogsood bn bvgd nifaldah tsag boljee

  • З
    зочин

    ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭЛ ГАРААД БАЙХАД МЭДЭЭЛЭЛ ДОТРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБА ХААГЧ НАРТАА АЛБАНЫ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ ДАРАМТЛАЖ БАЙХАД АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕ БИЕДЭЭ МЭС ХЭРЭГЛЭЖ ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН МЭДЭЭЛЭЛ АХИН ЦАЦАГДСАН. ДОТООДЫН ЦЭРЭГ ЧИНЬ ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛЖ ЗАРИМ ӨРӨӨЛ ТАТАНХАЙ ЗАРИМ НЬ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙХАД ЦЕГ-Н ДАРГА ИНГЭЭД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ? ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛАС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЭД БАЙСАН ЦЕГ ДАРГА ЯАСАН ВЭ??? ЦЕГ-Н ДАРГА ТА ЭНЭ ШТАБЫН ДАРГА ӨМНӨ НЬ ЦАГДАА ЦАГДААГАА БУУДАЖ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРЭГ ГАРСАН ГАЗАРТ ОЧИН ХОТОД АВЧ ИРЭН ДАРГА БОЛГОСОН ГЭДЭГ ҮНЭН ҮҮ?? ТА НАРЫГ ШУДАРГА ЁС ЭНЭ ЮМ УУ?????

  • З
    Зочин

    Ямар ч ёс зүйгүй сэтгэцийн өвчтэй гэмээр сэтгүүлч нэртэй хүн сүмүүдийн арми бий болсон

  • З
    Зочин

    Иймэрхүү балиар шантаажны газрыг хааж, сэтгүүлч хийх эрхийг нь хасах хэрэгтэй ш дээ.

  • J
    Jo

    Нэгүүн бол угаасаа иймэрхүү аргаар мөнгө олдог гэдэг н эртнээс тодорхой харагддаг бсан . Хөндсөн сэдвүүд н хэзээ ч нэг талд гарч байгаагүй нэг сэвж гаргаад дараа н ор тас алга болдог. Эмээлтийн хужаа нараас ч ...

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan yanhan solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

  • З
    Зочин

    Хувийн эмзэг гэж ямар мэдээлэл байдаг юм бол цагдаагийн нохойнуудаа

  • З
    Зочин

    Нигүүн авнаа авна, авдаг нь үнэн шүү. Их бага мөнгө авч сурсан нь үнэн шүү.

  • З
    Зочин

    Новшийн сэтгүүлч нэртэй луйварчид бүгд адилхан

  • З
    Зочин

    Сэтгүүлч гэдэг нэрийг ашиглахыг зогсооё! Сайтчин мэдээчин түгээгч дуртайгаа л нэрлэ. Ийм юманд арга хэмжээ авхаар хэвлэлийн эрх чөлөө энэ тэр гээд байна.

  • З
    Зочин

    Ийм увайгүй үйлдэл хийдэг, гаргадаг сэтгүүлч байгаа юм бол үнэхээр хэцүү юм байна. Тэр цагдаагийн албан хаагчийн өмнөөс олон нийтийн өмнө дайрч байгаа сэтгүүлчийг ёс зүйтэй байна гэж нэг ч иргэн үзэхгүй байна. Хэрээс хэтэрсэн хүүхэн харагдаж байна лээ. Үнэн худал яриад байгаа нь мэдэгдэхгүй зүгээр л бух шиг дайраад байх юм. Ичмээр байна. Бодит байдлыг зөв зүйтэй тогтуун ярьж болдоггүй юм уу. Сэтгүүлчийн ёс зүйг а.ч үзэх цаг болсон байна.

  • З
    ЗОЧИН

    ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭЛ ГАРААД БАЙХАД МЭДЭЭЛЭЛ ДОТРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБА ХААГЧ НАРТАА АЛБАНЫ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ ДАРАМТЛАЖ БАЙХАД АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕ БИЕДЭЭ МЭС ХЭРЭГЛЭЖ ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН МЭДЭЭЛЭЛ АХИН ЦАЦАГДСАН. ДОТООДЫН ЦЭРЭГ ЧИНЬ ГЭМТ ХЭРГИЙН ҮҮР УУРХАЙ БОЛЖ ЗАРИМ ӨРӨӨЛ ТАТАНХАЙ ЗАРИМ НЬ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙХАД ЦЕГ-Н ДАРГА ИНГЭЭД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ? ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛАС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭЭД БАЙСАН ЦЕГ ДАРГА ЯАСАН ВЭ???

  • З
    Зочин

    нэгүүн гэдэг шантааж хийж мөнгө авдаг сайтыг хаах хэрэгтэй. дандаа л ийм асуудалд орох юм

  • З
    ЗОЧИН

    ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААЧГИЙН ЭРҮҮГ 2-3 УДАА ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ ХЭВЛЭЛД МЭДЭЭЛЭЛ ГАРААД БАЙХАД МЭДЭЭЭЛ ДОТРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБА ХААГЧ НАРТАА АЛБАНЫ ШАЛГАЛТ ЯВУУЛЖ ДАРАМЛАЖ БАЙХАД АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕ БИЕДЭЭ МЭС ХЭРЭГЛЭЖ ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН МЭДЭЭЭЛ АХИН ЦАЦАГДСАН. ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАСАН ГЭЖ ШТАӨЫН ДАРЫГ ӨӨРЧЛӨН ХАРИУЦЛАГА ТООЦСОН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ДОТТОДЫН ЦЭРЭГТ НЬ ГЭМТ ХЭРЭГ ШИЛ ШИЛЭЭ ДАРАН ГАРААД БАЙХАД ХАРИУЦЛАГ ТООЦОЖ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ ВЭ???

  • З
    Зочин

    Дээрх зураг дээр байгаа ах чинь улс төрийн цагдаа биздээ өөр хүний зураг тавиач,