Гэр шатаж 67 настай эрэгтэй 90 хувь, хүү нь 20 хувь түлэгдсэн харамсалтай хэрэг гарчээ
00

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант баг "Тохойн бууц" гэдэг газарт гэр шатаж байна гэсэн дуудлага аймгийн онцгой байдлын газарт өчигдөр 22:32 цагт иржээ. Аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн О /67 настай, эмэгтэй/ бүтэн биеийн 90 хувийн түлэгдэлтэй, хүү А /31 настай, эрэгтэй/ 2 гар сарвуу 20 хувь түлэгдсэн байсныг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн.



