“УБТЗ” ХНН дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифын хөнгөлөлтийг шаардлагатай тохиолдолд цуцлахаа мэдэгдлээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлэг тээвэрлэлтийн тарифт тээврийн тоо хэмжээнээс хамааран үзүүлж байсан хөнгөлөлтийн хэмжээнд өөрчлөлт оруулсан “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрт өөрчлөлт орохоор болжээ. Түүнчлэн эдийн засгийн тооцоонд үндэслэн шаардлагатай тохиолдолд ойрын хугацаанд тус хөнгөлөлтийг бүрэн хэмжээнд цуцлах болсныг “УБТЗ” ХНН мэдэгдлээ.



