Л.Оюун-Эрдэнэ “Бодь Интернэшнл“ ХХК-ийн Хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ“ гэж бичигдсэн ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг ДЭЛГЭЛЭЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 7 сек
110
legacy:2026/03/6.jpg

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой 894 хуудас материалыг АТГ-т хүлээлгэн өглөө. Түүний хийсэн мэдээлэл дунд ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой мэдээлэл ч хэд хэдэн удаа дурдагдсан бөгөөд "Д.Мөнх-Эрдэнэ “Бодь Интернэйшнл Групп”-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болсныхоо дараа “Бодь”-той холбоотой гэрээнүүдийг устгах, өөрийнхөө намтраас “Бодь”-той холбоотой хэсгийг хасах ажлыг хийж эхэлсэн" гэсэн юм.

Харин ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн зүгээс эл мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд "2004 онд их сургуулиа төгсөөд Голомт банкны хуулийн хэлтэст гурван жил ажиллаж байсан. Одоогоос 20 гаруй жилийн өмнө шүү. Гэтэл үүгээр минь намайг Бодь-д ажиллаж байсан гэж гүтгэж байна" гэсэн юм. Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд асан өөрийн цахим хуудаснаа ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг олон нийтэд ил болголоо. Эл тэмдэглэлд "Бодь интернэшнл" ХХК-ийн хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ нарын хүмүүс оролцов гэж тэмдэглэгдэн үлдсэн талаар тэрбээр мэдээлэв.

Тэрбээр "Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар ингэж худлаа ярихыг мэдэж байв.

Энэ протоколд хуралд оролцсон хүмүүс дунд хуулийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ гэж байх юм. Намтраа сольсон шиг нэрээ бас сольчихсон уу?

Өнөөдөр миний ярьсан бүх зүйл баримтаар бүгд 100% нотлогдоно. Улсын Их Хурал нээлттэй ярилцах ёстой.

Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ гэж хэлээд байгаа" гэв.

legacy:2026/03/657475673_1468989971250341_8787987111674262248_n.jpg
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    ШАГДАР

    ХУЖАА БАЯСГАЛАН ПЭЗДАА ТОНУУЛЧЫГ ЯАРАВЧЛАН БАРИХ ЦАГ БОЛЖЭЭ

  • З
    Зочин

    11ql

  • З
    Зочин

    Сайд, дэд сайдуудыг ажлаас нь түдгэлзүүлэхгүйгээр шалгалт явуулах боломжгүй.

  • З
    Зочин

    Тэгээд баримт гаргахгүй энэ луйвачдыг давраах уу?

  • И
    Итгэлт

    Энэ албан тушаалаа ашиглан төрийн бичиг баримтыг хэн дуртай нь сугавчлаад явж бдаг юмуу

  • З
    ЗОЧИН

    ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ-Т ХЗС-Д БАЙСАН ЭНХБАЯР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТ 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ГЭЖ ОЛГОХ 5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭМ-ЖИ-ИЛ КОРПОРАЦИЙН ДАНСАНД 2023.12.18-НЫ ӨДӨР А/418 ТООТ ТУШААЛ ГАРГАСАН ШИЛЖҮҮЛСЭН БАРИМТ ТУХАЙН ҮЕД ГАРЧ БАЙСАН. ЭНЭ БОЛ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ. МӨН ХЗ-Н ДЭД САЙД Д. МӨНХ-ЭРДЭНЭ БОДЬ ИНТЕРНЭШЛ ХХК-НЫ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ГЭЭД ХУРАЛД СУУЖ БАЙСАН БАРИМТ БАЙДАГ. ЭНЭ БҮГД БОЛ БАРИМТ. ЭНЭ БҮГДИЙГ ДАРААЛАД ОРУУЛАН ЭРГЭН ХАРХАД ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ БАЙНА. ХЗС-Н ХИЙХ АЖИЛ НЬ ДОТООДЫН ЦЭРЭГТ АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАСАН ГЭЖ ШТАБЫН ДАРГЫГ ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ ГЭЖ ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛСЭН ҮҮНИЙ ДАРАА ДОТООДЫН ЦЭРЭГТ ЧИНЬ АЛБА ХААЧГИЙН ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРААД АХИН АЛБА ХААГЧ НАР БИЕНЭЭ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙ МЭДЭЭЭЛЭЛ ГАРСАН. ДҮРМИЙН БУС ХАРЬЦААНД ШТАБЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛСӨН ХЗС ДОТООДЫН ЦЭРЭГТ УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ГАРГАСАН ӨӨРӨӨ ТОМИЛСОН ШТАБЫН ДАРГАДАА ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХ ВЭ???

  • З
    ЗОЧИН

    ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ-Т ХЗС-Д БАЙСАН ЭНХБАЯР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ НАРТ 13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ГЭЖ ОЛГОХ 5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭМ-ЖИ-ИЛ КОРПОРАЦИЙН ДАНСАНД 2023.12.18-НЫ ӨДӨР А/418 ТООТ ТУШААЛ ГАРГАСАН ШИЛЖҮҮЛСЭН БАРИМТ ТУХАЙН ҮЕД ГАРЧ БАЙСАН. ЭНЭ БОЛ ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ. МӨН ХЗ-Н ДЭД САЙД Д. МӨНХ-ЭРДЭНЭ БОДЬ ИНТЕРНЭШЛ ХХК-НЫ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ ГЭЭД ХУРАЛД СУУЖ БАЙСАН БАРИМТ БАЙДАГ. ЭНЭ БҮГД БОЛ БАРИМТ. ЭНЭ БҮГДИЙГ ДАРААЛАД ОРУУЛАН ЭРГЭН ХАРХАД ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ БАЙНА. ЗАНДАНШАТАРААС ХҮН ЯЛЛАХ ЗАХИАЛГАТАЙ ТОМИЛОГДСОН ХЗС-ДЫН ХЭВЛЭЛЭЭР ЦАЦАААД БАЙГАА АМУНДРА НЬ БОДЬ ИНТЕРНЭШЛ ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХРИАЛ АЛБАН ТУШААЛТАЙ БАЙСАН ХҮН. ИНГЭЭД ХАРХААР ЭРГЭЭД БОДЬ ДЭЭР ОЧИЖ ХЗС ЭНХБАЯР ҮНЭНД ГҮЙЦЭДЭН ИРХЭЭР ЯРИЛЦЛАГА ИЛ БОЛОГ ГЭЖ ХУЦАЖ БАЙНА. ТҮҮНИЙГ ЧИНЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ӨГЛӨӨ ГЭДГЭЭ ХЭЛСЭН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРГИЙН МАТЕРИАЛ ИЛ БОЛГОЖ БОЛОХГҮЙ МЭДЭДГҮЙ ХЗС-ТАЙ ГУТАМШИГ. ХҮН ЯЛЛАХ ҮҮРЭГ ӨГЧ ТОМИЛСОН ТЭНЭГ ХУУЛЬ САЙДАА ТАТАЖ АВ.

  • И
    Иргэн

    ОЭ маань маш их мөнгө өгч дээ хурлын тэмдэглэлээ өгч байдаг...Энхбаяр сайдыг ямар нэг аргаар суудлаас нь буулгах нь л чухал юм байна даа. Ккк

  • З
    Зочин

    Пөөх

  • З
    Зочин

    Төрийн өндөрлөгт байсан томчууд буруудаад буухаараа өөрсдийн нь эсрэг Шүгэл үлээсэн хүний талаар элдвийг хамсан хэдэн зуун хуудас мэдээлэл ххулийн байгууллагад өгдөг болж дээ. Х.Баттулгаас Элбэгдоржийн тухай олон хуудас мэдээ Ерөнхий прокурорт өгсөн, одоо Оюун-Эрдэнээс Б.Энхбаярын тухай олон хуудас мэдээ өглөө. Эрх мэдэлтэй албан тушаалаа хэл амгүй шилжүүлнэ гэж байхгүй юмаа. Бурууг бусдаас ... гэгч ноёрхжээ.

  • D
    Danhaa

    Ysn nz gomo amundaria chin bi mngo ogaon gd ger ch bld jujeed bga muu