ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО: Татварын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэлнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/04/0031.png

Төсвийн байнгын хороо өнөөдөр 13.00 цагаас хуралдана. Хуралдаанаар:

·Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Нэмэгдсэн өртгийн албан татварынтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 5 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /Засгийн газар 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./