Э.Батшугар: 2027-2028 оны хооронд сүлжээгүй байгаа 104 багийг СҮЛЖЭЭТЭЙ БОЛГОЖ, 147 багт 4G сүлжээг нэвтрүүлнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:batshugar/2024/1225.png

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор ЦХИХХ-ны сайд Э.Батшугар мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөөг танилцуулсан юм. Тодруулбал, тэрбээр "2027-2028 оны хооронд Монгол Улсын хэмжээнд сүлжээгүй байгаа 104 багийг СҮЛЖЭЭТЭЙ БОЛГОЖ, 147 багт 4G сүлжээг нэвтрүүлнэ" гэлээ.