Ө.Шижир: Танай намынхан 99 хувиар гуя дээр нь алгадаж өгч явуулчхаад араас нь хөлөнд чинь хориотой мэх хийдэг хүмүүс шүү

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:shijir gishuun/shi.png

Ням гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдөр түүнийг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ТББХ-ны хуралдааныг 09.00 цагаас, УИХ-ын чуулганыг 10.00 цагаас товлосон юм.

Тэгвэл ТББХ дөнгөж сая хуралдаж эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "Танай намынхан 99 хувиар гуя дээр чинь алгадаж өгч явуулчхаад араас нь хөлөнд чинь хориотой мэх хийдэг хүмүүс шүү дээ. Сүүлийн арван жилийн хугацаанд М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангаа яалаа даа" гэв.