Улаанбаатар хотыг 14 хот болгон хуваах хуулийг энэ онд хэрэгжүүлж эхлэх боломжгүй гэж ҮЗЖЭЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Huuli zuin yam/хөг 3.jpg

2024 оны зургаадугаар сарын 05-нд батлагдсан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль өнгөрөгч оны сарын 01-нээс эхлэн хэрэгжих байсан. Гэвч бэлтгэл хангагдаагүй шалтгаанаар хуулийн хэрэгжилт дахин нэг жилээр хойшилж, энэ оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болоод байв. Харин ХЗДХЯ-ны ТНБД Н.Мягмарын өгч буй мэдээллээр тус хуулийн хэрэгжилтийг дахин хойшлуулахаар хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.

Тус хуулийн агуулгад Буянт-Ухаа, Дарь-Эх, Толгойт, Өнөр зэрэг 14 орон нутгийн зэрэглэлтэй ХОТТОЙ болж, Шаргаморьт, Агросити гэх дагуул хоттой болох агуулга суугаад байсан билээ.