ТББХ 15 цагт хуралдаж, Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/03/tbbh.jpg

ТББХ 15 цагт хуралдана. Тодруулбал, өнгөрөгч Ням гарагт хуралдсан МАН-ын Бага хурлаар УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Улмаар өнөөдөр УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, Н.Учралыг УИХ-ын даргаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл үргэлжлүүлэн ТББХ Н.Учралыг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлаар хуралдах гэж байна. Хэрэв эл томилгоог дэмжсэн тохиолдолд УИХ-ын чуулганаар орж, эцэслэгдэх юм.