Х.Нямбаатар: С.Цэнгүүн гишүүний аав Зайсангийн гүүрний цаана зөвшөөрөлгүй барилга барьж, бохироо Туул гол руу цутгаж байгаа. Ийм хүн Туул голоо аврах уу

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nyambaatar hotin darga/nyambaa.jpg

Туулын хурдны замын ажилтай холбогдуулан иргэдийн зарим хэсэг нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзэж буй. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар тэдгээрийн эсрэг өөрөө жагсаал зохион байгуулж байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр энэ үеэрээ УИХ-ын гишүүн С.Цэнгүүний талаар "С.Цэнгүүн гишүүний аав Зайсангийн гүүрний цаана зөвшөөрөлгүй барилга барьж, бохироо Туул гол руу цутгаж байгаа. Ийм хүн Туул голоо аврах уу" гэв.