С.Одонтуяа: Өмнөх хоёр ЗГ-ыг АН биш танай намын албан тушаалын донтой хүмүүс огцруулсан шүү

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:odontuya gishiin 2024/odontuya.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Нам доторх албан тушаалын хэнээ, эрх мэдлийн шуналтай хүмүүсээ өөрчлөхгүй бол энэ хэнээтнүүд чинь жилийн дараа таныг огцруулж мэднэ шүү. Өмнөх хоёр ЗГ-ыг АН биш танай намын албан тушаалын донтой хүмүүс огцруулсан шүү" гэлээ.