Д.Цогтбаатар: Эрүүдэн шүүлт бол эргээд эрх мэдэлтнүүдийн тухай л асуудал байдаг
10

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2025 оны тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр тус байнгын хорооны дарга Д.Цогтбаатар "Я.Цэлмэн дарга аа, ХЗБХ-нд хүндэтгэлтэй хандана уу. Таныг энэ албан тушаалд очоогүй байхад энд сууж байгаа олон гишүүн хүний эрхийн тухай ярьж явсан юм. Эрүүдэн шүүлт бол эргээд эрх мэдэлтнүүдийн тухай л асуудал байдаг" гэв.



