Г.Очирбат: Ц.Сандаг-Очир дарга аа, алдаагаа хүлээ л дээ. Өөдөөс инээгээд томроод байх юм

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:2026/03/53746847b2b3440dabec47aad69dd2d3.jpg

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуультай холбоотой ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат "Ц.Сандаг-Очир дарга аа, таны ҮХЦ-д өгсөн тайлбарт чинь инээдтэй хэдэн өгүүлбэр л байна лээ шүү дээ. 2024 онд Дэгийн тухай хуулийн өөрчлөлтийг байнгын хороо, УИХ дээрээ санал байхгүйгээр баталсан" гэв.

Түүний асуултад ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир "Инээдсээд байх тайлбар байхгүй. Үнэн бодит байдлаа л бичсэн. УИХ Үндсэн хуулийн зөрчилтэй Дэгийн тухай хуулийг баталсан нь үнэн" гэлээ. УИХ-ын гишүүн Г.Очирбат "Алдаагаа хүлээ л дээ. Өөдөөс инээгээд томроод байх юм" гэв.