ГИХГ-ын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, ТЕГ-ын дэд дарга асан Б.Энхсүхийг томилжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
40
legacy:enhsuh_irgenhariyat/M9A0935min1024x743.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ГИХГ-ын дарга Н.Ууганбаярыг чөлөөлж, түүний оронд Б.Энхсүхийг томилжээ.

Б.Энхсүх нь Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга, ТЕГ-ын Тамгын газрын дарга, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга, ТЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан.

Улмаар 2022 оноос хойш ИБУИНВУ-д Элчин сайдаар ажиллаж байсан юм.