БЗД-ийн дараагийн Засаг даргын асуудлыг энэ сарын 20-нд хэлэлцэхээр товложээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:jargalsaihan bzd zasag/573289619_1120206963605413_1703377400806556538_n1.jpg

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай хууль хяналтын байгууллагаар шалгагдаж буй тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Жаргалсайханыг томилсон юм.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Намын даргаас НЗД-ын орлогчоор Г.Жаргалсайханыг ажиллуулах санал ирсэн. Би бас дээрээ даргатай. Бид Иран, Америк шиг байлдаж байгаа биш, хотын иргэдийн төлөө хамтраад ажиллах байлгүй дээ. Санаа зоволтгүй" гэсэн юм.

Тэгвэл БЗД-ийн Засаг даргын нэр дэвшүүлэлтийг өмнөх дарга нь ажлаасаа өгснөөс хойш 15 хоногийн дотор тодруулахаар хуульчилжээ. Нэр дэвшүүлэх эрх нь ИТХ-д байгаа аж. Тиймээс уг асуудлыг энэ сарын 20-нд хэлэлцэхээр товложээ.