Б.Энхбаяр: Нөөцийн мах худалдаалахгүй байсан нь махны үнэд нөлөөлөх зохион байгуулалттай, санаатай ажиллагаа байж болзошгүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин 3 сек
100
legacy:EnkhbayarB gishuun/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, ганцхан махны үнийн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар танилцуулав. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "2500 тонн нөөцийн мах худалдсан баримт бий ч, мах нь байхгүй байна. Компаниудын байгаа гэх 1400 тонн мах сүүлийн нэг сард мах худалдах цэгүүдээр нийлүүлэгдээгүй байна. Тиймээс Засгийн газраас нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэх болон махны үнийг бууруулах тогтоолыг баталлаа.

1400 тонн махыг яагаад худалдаалахгүй байна вэ гэхэд Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс "Байж бай" гэх чиглэл өгсөн талаар махны компаниуд танилцуулсан. Тиймээс энэ нь зохион байгуулалттай, зориуд санаатай махны үнийн өсөлтөд нөлөөлөх ажиллагаа байсан байж болзошгүй гэх асуудал яригдаж байна. Мөн нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулна" гэлээ.

Харин ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат "Яг малчдаас бууж байгаа хонины мах нь 18, үхрийн мах 21 мянгаар бууж байна. Хашаанд ороод 1 кг нь 3000,4000-аар болж нэмэгдэж байна. Агуулахад байгаа 1400 тонн орчим хонь, үхрийн махыг 13-15 мянгаар буюу өнөөдрийн байгаагаас 2000-3000 төгрөгөөр хямдруулж дэлгүүрүүдэд нийлүүл гэдэг чиглэл гарч байна" гэлээ.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/05/23

    Гөлтгөр халтайсан хоёр авилгач худал попорч шаалгаад байлгүй далдараач

  • K
    King2026/05/19

    Энэ нээрээ муухай хүн шүү

  • З
    Зочин2026/05/18

    Туулын зам бусад хужаа ( нянгийн багууд бусад гээд) төслүүдийг гацаалаа гэж л махаар нь боосон боолт гэж харагдаад бохир улстөрчдийн нэг нь оноо цуглуулах нөгөө нь оноо алдах тоглоом болоод байгаа ш дээ

  • З
    Зочин2026/05/18

    er hvn shig baigaach dandaa balai yim yarij bhin iim hvniig hen songodog bnaa

  • З
    Зочин2026/05/18

    Энэ хонзогч,авилгач Энхбаярын үгэнд итгэх аргагүй. “ Женко нөөцөлсөн махаа зарсан баримт нь байгаа ч мах нь байхгүй “ гэж л хэлэх байх шиг.

  • З
    Зочин2026/05/18

    Улаан махны хэрүүл хийгээд завгүй байх хооронд уран, алт, зэс нүүрсийг нь айлын хүмүүс хормойлоод дуусах нь гэж алаг шаазгай шогширч байна, хөөе!

  • З
    Зочин2026/05/18

    Эргүү зөнгөр энхбаяр гэж новш худлаа хуцахаас цаашгүй

  • M
    Mu2026/05/18

    Чамд хэн итгэхийн худалч аа...

  • З
    Зочин2026/05/18

    Чи дандаа тэгж хэлдэг санаатай тэгсэн хүн алаад булсан ч гэх шиг чи бол жинхэнэ поп новш шүүү

  • З
    Зочин2026/05/18

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud