ЗГ: Нөөцийн махны борлуулагдаагүй үлдэгдлийг тав, зургаадугаар саруудад зах зээлд нийлүүлнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин 44 сек
120
legacy:UchraliinZASAG/viber_image_20260518_160347506.jpg

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны тавдугаар сарын 18-нд болж, Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Нөөцийн махны борлуулагдаагүй үлдэгдлийг 2026 оны тав, зургадугаар сард зах зээлд нийлүүлэх,

-Нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай болон их хэмжээгээр худалдан борлуулсан тохиолдлуудыг яаралтай хянан шалгаж, дутагдсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэхийг бэлтгэн нийлүүлэгчид хариуцуулах,

-Цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, энэ сарын 25-ны дотор зах зээлд нийлүүлэх зэрэг ажлыг ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. 2027 оны нөөцийн махны тоо хэмжээг тогтоож, ирэх жил дахин ийм байдалд хүргэхгүйн тулд эртнээс бэлтгэл хангаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгов.

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл нэг мянга 400 тонн махны үнийн зөрүү, зах зээлд нэмэлтээр нийлүүлэх махны үнийн зөрүү болон холбогдох үйл ажиллагааны зардалд шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад, шаардлагатай санхүүжилтийг шуурхай олгохыг Сангийн сайд З.Мэндсайхан нарт тус тус үүрэг болголоо.

“Нөөцийн мах худалдаалах хугацааг 15 хоногоор сунгаж 2026 оны долдугаар сарын 1 болголоо. Мөн нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу 13-15 мянган төгрөгөөр борлуулна” гэж ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэллээ.

Мөн нөөцийн махыг бэлтгэх, хадгалах, түгээх, худалдан борлуулах зэрэг бүх үе шатанд цахим төлбөрийн баримт үйлдэх, стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд худалдаалах боломжийг бүрдүүлж, зуучлагчаас хамааралтай худалдааны тогтолцоог халах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллана.

Max, махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, энэ тав, зургадугаар сард зах зээлд нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэлтийг хангах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/05/21

    Нөөцийн мах л гээд байх юм. Тэр жил хадгалсан хальс яс 2 ыг хэн авч идэх гээд сүйд болоод байгаа юм. Их ажил хийсэн хүн болох гээд худлаа сүржигнээд болчихийч.

  • З
    Зочин2026/05/20

    Муу мангуу нар алж салахгүй бол баас шиг наалдаад өмхийгөө тавихгүй гай болсон намчин сүйрлийн хархнууд

  • З
    Зочин2026/05/20

    Алиа саарлыг Сайдын суудлаас зайлуул. Чаддаг нь хийг.

  • З
    Зочин2026/05/20

    Ийм байдалд хүрэх ч гэж дээ засаг төр. Аливаа зүйлд ямарч хяналтгүй болсоны гай. Өөрсдөа хулгайлаад л ямарч ёс суртахуунгүй , дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдэлээ олдоггүй гэдэг биздээ. Тэгээд шат шатны дамжилгаар мах нь шилэгдсээр иргэдэд яс төдийхөн нь ирдэг.

  • Г
    Гоо2026/05/19

    Цул махыг нь та нар цуслаад(зараад) ясыг нь ард түмэн мэрэх юм биз дээ!

  • З
    Зочин2026/05/19

    Хаана зараад байгаа нь олдохгүй сураглаад очихоор мах нь байхгүй мах зарах цэгээ тодорхой болгоно уу?

  • З
    Зочин2026/05/19

    хариуцлага алдсан хүмүүст торгууль оногдуулж ашиг хонжоо олсон хөрөнгийг хураан авч улсад тушаана биздээ...

  • З
    Зочин2026/05/19

    Мах импэксийн агуулахыг ухдаа

  • З
    Зочин2026/05/19

    Хадгалалт их муу байна. Муухай амттай орчихсон махнууд зарагддаг.

  • З
    Зочин2026/05/19

    21 аймаг тус бүртээ жижиг мах боловсруулах үйлдвэртэй болчихоо .Мөн улсаас махны үнийг улирал бүрт тогтоогоод өгчих .Мах бол стратегийн чухал хүнс шүү .Монгол хүнийг яаж мах идэхгүй амьдар гээд ийм байдалд хүргэвээ дарга нараа

  • Н
    Настан2026/05/18

    Байхгүй махаа долоон сар хүртэл зарна гэж хэнтийн бас нэг махан толгой Идэхбат хуцаад байдаг яана даа.

  • З
    Зочин2026/05/18

    Нөөцөлсөн мах байхгүй .