ХӨНДӨХ СЭДЭВ: Үерт автаж, осолдсон автомашинууд улсын хилээр хяналтгүй орж ирж, Монгол Улс хуучин машины “хогийн цэг“ болсоор байх уу

Нийгэм
Bolormaa
Унших: 4 мин 1 сек
90
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/wj/NewFolder/3b8a903e5f6841be9094ceb783548012.jpg

Япон, Солонгос, Австрали, Хятад, Америк болон бусад Улсаас үерт өртсөн, осолд орсон, эвдрэлтэй автомашинуудыг Монголд оруулж ирээд засаж, янзлаад "Орж ирсэн машин" гэж өндөр үнээр зардаг тухай бид олон жилийн өмнөөс ярьж, шийдэл нэхсээр байгаа ч өнөөдрийг хүртэл цэгцрээгүй улам бүр цэцэглэсээр байна.

Монгол Улс 2025 онд дэлхийн улс орнуудаас нийт 90.151 суудлын автомашин импортолсон байна. Үүний 80 гаруй хувийг Япон улсаас орж ирсэн хуучин автомашинууд бүрдүүлж байна.

Бид автомашин худалдаж авахдаа аюулгүй байдлаа бодож, эдэлгээ багатай орж ирсэн машиныг өндөр үнэ төлж сонгодог. Гэтэл Япон Улсаас орж ирсэн автомашинуудын тодорхой хувийг үерт өртсөн, осолд орсон, эвдрэлтэй автомашинууд эзэлж байна. Төмрийн хог руу ачигдах хэмжээний эвдрэлтэй "сэг" болчихсон машинууд Монголд ирж өнгө зүсээ өөрчлөөд шинэ эзэддээ очдог гэдгийг учир мэдэх хүмүүс олон жил ярьсан ч Монгол Улс хуучин машины "хогийн цэг" болсон хэвээр байна.

Товчхондоо бол манай улсад хуучин автомашины импорт, түүнд тавих хяналт шалгалтын нэгдсэн стандарт, зохицуулалт сул байгаа нь хамгийн том тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Алт, зэс, нүүрс гэх мэт байгалийн баялгаа гадагшаа гаргахдаа стандартад нийцүүлж гаргадаг атлаа хүн амынхаа амь насыг даатгадаг автомашинуудыг улсынхаа хилээр ямар ч стандартгүйгээр оруулж байгаа нь эмгэнэлтэй ч маргах аргагүй үнэн зүйл. Товчхондоо бид баялгаа экспортолж, эрсдэл импортолж байна.

Эвдэрч, хэмхэрсэн эдэлгээтэй автомашинууд манай улсад ЯАЖ ОРЖ ИРДЭГ ВЭ

Бусад орнууд импортын хуучин машинд насжилт, экологийн ангилал (Euro стандарт), ослын түүхээр нь маш хатуу хязгаарлалт тавьдаг. Гэтэл манай улсад хуучин автомашины импорт дээр бусад орнууд шиг насжилт, ослын түүхээр нь шууд хориглосон буюу хилээр нэвтрүүлэхгүй байх хатуу хязгаарлалт байдаггүй. Өөрөөр хэлбэл, хэдий хэмжээний эвдрэл гэмтэлтэй, хэдэн ч жилийн настай машин байсан хамаагүй Монгол Улсын хилээр чөлөөтэй нэвтэрч байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2025 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн журамд автомашины насжилт болон экологийн ангиллын талаар маш тодорхой зааж өгсөн ч 10-аас дээш жилийн насжилттай машиныг "Монгол Улсын хилээр оруулж ирэхийг" шууд хориглоогүй. Харин оруулж ирсэн ч "Улаанбаатар хотын улсын дугаар олгохгүй" гэдэг заалтаар хаалт хийсэн юм.

Мөн машиныг Монгол руу ачигдахаас өмнө тухайн улсад нь техникийн хяналтын үзлэгт оруулж, тэнцсэн дүгнэлттэй байхыг шаардаж байгаа. Энэ нь үерт автсан, ноцтой осолд орсон машинуудыг орж ирэхээс сэргийлэх зорилготой. Харамсалтай нь энэ шийдэл үерт өртсөн, осолд орсон, эвдрэлтэй автомашинууыг оруулж ирдэг асуудлын шийдэл болж чадаагүй. Монгол руу ачигдах машинуудад техникийн дүгнэлт гаргаж өгдөг гадны хувийн компаниуд нь олноор нь машин экспортолж байгаа ченжүүд, зуучлагч нартай үгсэн тохирч, хуурамч дүгнэлт гаргаж өгөх, аль эсвэл сэлбэг нэрээр оруулж ирээд угсрах гэх мэтээр хуулийн цоорхойг ашиглаж улам цэцэглэсээр байгаа юм. Үүнээс гадна хамгийн ноцтой нэг зүйл нь гааль дээр эвдрэлтэй машины зургийг солих замаар бичиг баримтыг хуурамчаар үйлддэг үйлдэл. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, ченжүүд гаалийн байцаагчтай үгсэн тохиролцож яг адилхан загвартай, ижил өнгөтэй өөр машины зургийг системд уншуулж, эвдрэлгүй мэтээр бүртгүүлдэг. Ингэснээр гаалийн мэдээллийн санд тухайн машин "Ямар ч эвдрэл гэмтэлгүй орж ирсэн" гэдэг түүх үүсдэг байна. Түүнийг нь бид машин худалдан авахдаа шалгаж үзээд гаалиар ямар ч эвдрэлгүй машин орж ирсэн байна гэж итгээд өндөр үнээр худалдаж авдаг. Эцсийн бүлэгтээ хамгийн том хохирогч нь худалдан авагч иргэд болоод л хоцордог.

Монгол Улс зөвхөн "Стандартгүй" байгаадаа биш, байгаа хяналтын систем нь авлигад идэгдсэнтэй холбоотойгоор энэ асуудал даамжирч, улам бүр цэцэглэсээр байна. Тиймээс гаалийн мэдээллийн санг гадны орнуудын экспортын нэгдсэн сантай цахимаар шууд холбож, хүний оролцоог хасахгүй бол энэ луйвар зогсохгүй.

БУСАД УЛС ОРОН ЭНЭ АСУУДЛЫГ ЯАЖ ШИЙДСЭН БЭ?

Хөгжингүй орнууд хил дээр механик үзлэг хийхээс гадна, тухайн машины арлын дугаараар (VIN) олон улсын нэгдсэн сангаас түүхийг нь шүүдэг.

Шийдэл: Хэрэв тухайн машин Япон, Америк эсвэл Солонгосын даатгалын системд "Үерт автсан" (Flood/Water damaged) эсвэл "Ашиглалтаас хасагдсан сэг" (Salvage/Total loss) гэж бүртгэгдсэн бол гаалийн систем нь арлын дугаарыг нь шууд "Блок" хийнэ. Ийм түүхтэй машиныг ямар ч засвар хийсэн байсан хамаагүй хилээр оруулахыг хуулиар хориглодог.

Энэ бол олон улсад байдаг нийтлэг жишиг. Тиймээс манай улс гаднаас орж ирж буй машиныг засаад өнгөлчихсөн хойно нь "энэ зүгээр үү" гэж араас нь хөөцөлдөх биш, соронз бариад засварт орсныг нь шалгах биш , хамгийн эхний шатанд буюу Японы хяналтын системтэй Монголын гаалийн системийг албан ёсоор холбож, хил дээр машины арлын дугаарыг шивэхэд л "Үерт орсон, осолдсон" гэдэг нь харагддаг хатуу стандарт хэрэгтэй байна.

Гэмтэлтэй осол аваарт орсон машиныг ирсэн хойно нь биш Монгол улсруу ачигдахаас нь өмнө зогсоох хэрэгтэй. Бидэнд том алдаа бий алдарт ногоо автобуснууд шиг Монгол улсын хилээр орж ирсэн бол буцаах боломжгүй тэр гэмтэлтэй машин хэдэн монгол хүний амь нас эд хөрөнгөөр хэдэн жил тоглох вэ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ака-м

    Зөвхөн машины хогын цэгийн орон биш бүх дэлхий ертөнцийн бүх бараа бүтээгдэхүүний хогийн цэгшүүдээ!!!

  • З
    Зочин

    Хужааа хогооо шахах бодлогооо уу 10 жил юм хиилгэхгүй явхууу

  • И
    И

    УБхот төмрийн хогийн цэг болсон нь Бага тойруугаас гадагш бүх замын хажуу мвтозасвар болсноос харж болно. Төр иргадийнхэн аюулгүй байдлыг боддог байтал хэд гурван мөнгө хийж бгаа хулгайчуудын төлөө л ажилладаг. Насжилттай , эвдрэлтэй машины сэгнүүд унаа яваа оркууд өөрсдөөс нь илүү ойр орчныхонд байнга аюул болж бдаг. !!!

  • D
    DR. ADITYA

    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY $ 780,000 USD CONTACT THIS HOSPITAL EMAIL TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    Зочин

    Яг үнэн. Өөр улсын машины хогийн цэг болсон

  • З
    зочин

    Хятад машин энэ ингэж орж ирсэн машинаас илүү аюлтай хүний амь насанд

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    за яасан хужаа машинаа шахах сурталтилгаа байна

  • З
    Зочин

    Хүн шоолж шоглож байж элсдэг тусгай алба гэж дэлхийд хаа ч бхгүй шүү