АТГ: Өөрийн найзад давуу байдал олгож сонгон шалгаруулалт зарлалгүйгээр удирдах албан тушаалд томилсон этгээдэд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
140
legacy:ATG/atgg.jpg
legacy:ATG/йц эй.jpg

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны зургаадугаар сарын 2-5-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 595 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 479 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 116 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Сэлбэ 20 минутын хот” корпораци зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 4 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 138 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 28 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хөндлөнгөөс нөлөөлж гэр бүлийн гишүүд болон төрөл садангийн этгээдүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон, өөрийн найзад давуу байдал олгож сонгон шалгаруулалт зарлалгүйгээр удирдах албан тушаалд томилсон, хөрөнгө орлогын эх үүсвэр нь хууль ёсны эсэх нь эргэлзээтэй зэрэг үйлдэлд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь албан бичиг хүргүүлэв.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/06/17

    Албан бичиг өгснөөр асуудлыг шийдэх биш бодитой хариуцлага тооцооч ээ!

  • N
    Noyon2026/06/16

    ATG HUDLAA SHUU. UURSDUU ASHIG SONIRKHOL, TANIL TAL, NAM EBSELD UILCHILDEG BAIGUULLAGA YUM BN LEE. UURIIN BIEER MEDERSEN SHUU.MONGOLCHUUDAD ITGEG NAIDAJ HANDDAG GAZAR GEJ BHGUI BOLJEE

  • З
    Зочин2026/06/15

    Компютерийн төхөөрөмж шиг юмаар монгол хүмүүсийн секс хийж байгааг өөрсдөд нь мэдэгдэлгүй бичиж аваад гадаадийн гаж баячуудад зардаг

  • O
    Ooo2026/06/15

    Alban bichig hurguuled boloo yu dawuu bdalbolgochood bhad gemt hereg bishuu atg zorchil shalgadag gazaruuu

  • Э
    Эрдэнэт үйлдвэр төүг2026/06/11

    Яг үүнтэй ижил бөөн ашиг сонирхлын шинжтэй томилгоо маш их байна сонгон шалгаруулалт ер явуулахгүй байгаа! Ёндонгийн томилгоо өмнөх Бадамсүрэнгийн томилгоонууд бүгд мэдлэг муу хүмүүс тавьж хулгай гаарсан! Шалга шалга! Нээлттэй ажилчидтайгаа уулзалт ч хийж чаддаггүй Ёндонгийн багтай нь шалгаж зайлуул!

  • И
    Иргэн2026/06/11

    Эрдэнэт үйлдвэрийн дарга, бас энэ хотын дарга, Монгол банкны дарга гээд зөндөө ашиг сонирхол, садан төрөл холбогдсон томилгоо 1000, 1000-гаараа л байгаа. Энэ бүхнийг шалгаж хотын иргэд өөрсдөө даргаа сонгодог, төрийн байгууллагын удирдах албан тушаалтныг тодорхой шалгуураар бүх нийтийн санал асуулгаар томилж баймаар байна. Төрийн байгууллагын томилгоо бол дан төрөл садан, найз нөхдийн сүлжээ болсон шүү.

  • У
    Уншигч2026/06/11

    Орон нутгийн тендер зарлалт, түүний шийдвэрт анхаарах цаг болсон байна. Шалгаруулалт шударга бус Засаг дарга, эсвэл дээд шатны нөлөө бүхий этгээдийн захиалга, шахаа илт давуу байдал үүсгэдэг болсон бн. Тухайлбал сонгон шалгаруулалтыг цуцлуулж дахин зарлуулах, орон нутгийн давуу байдал нэрийн дор элдэв төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх гэх мэт

  • Z
    Zochin2026/06/11

    Oworhangai shiidwer deeer boldhuu geed darga ajilaagui baij tushal gargaj tsalin awsan shalgah heregtei

  • З
    Зочин2026/06/10

    АТГ сайн ажиллаж бга юу,юу гэж бодож бна.

  • З
    Зочин2026/06/10

    Эрдэнэт үйлдвэр сүүлийн 2 жилд сонгон шалгаруулалт хийлгүй 10 орчим удирдах албан тушаалтан томилогдсон

  • З
    Зочин2026/06/09

    ter songon shalgaruultaibhuulivhynaltiin dor hiij bgaachee songon shalgaruulah materialaa hamaatan sadan naiz nuhdduu ugch beltvvlj bgaad tegeed heden uvnii dund oruulj shalgasan nertei nuguu beltsen hvnee avdag shvv songon shalgalt neriin dor bvh baiguullaga ingej avdag bas avilgal ahiuhan ugsun hvn ni tentseed bdag shvv hynalt shalgaldaa sain hiih heregtei bna

  • М
    Мөнхөө инж2026/06/09

    ЭХЯ Томилох хүндээ зориулж сонгон шалгаруулалтын материал бэлдээд, зарлаад авдагийг яах юм.

  • З
    Зочин2026/06/09

    Ккк сайн шалгуул бүгд л ингэж томилж байгаа шд. Сонгон шаогаруулалт нэр төдий явуулна. Жишээ нь цагдаагийн 3 том даргыг сонгон шалгаруулдаг билүү нэг намаас төрсөн сайд томилдог. Тэр нь доошоо битүү танил тал

  • З
    Зочин2026/06/08

    МУУ ЖАРААХАЙНУУДАД МАНАЙ АТГазар СЭЛЭМ ТОГМИД ЮМ ДАА