Ирэх даваа гарагаас 13-р хороолол, Нарантуул, Дүнжингарав орчимд 14 хоног халуун ус хязгаарлана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/wj/NewFolder/aobababa/NewFolder/dadad.jpg

Нийслэл хотод дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлээд буй.

Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу зургаадугаар сарын 15-28-ны хооронд 14 хоногоор хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Зургаадугаар сарын 15-28-ны хооронд халуун ус хязгаарлах бүс, хороолол:

Жаргалан хотхон

Солонгос улсын ЭСЯам

Нархан хотхон

Оддын хотхон орчмын хэрэглэгчид

Олимп хотхон

Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим

Нарантуул зах

Дүнжингарав хороолол

Маршал таун хороолол

Ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид

Их тэнгэр цогцолбор

Сонжин гранд зочид буудал

Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид

АШУИС-н шинэ байр

Амгалан орчмын хэрэглэгчид

15-р хорооллын ЦТП-15 салаа

Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид, УДДТ-15-с хангагддаг хэрэглэгчид

Энэ хуагцаанд ДХ-1236-ДХ-1240 хооронд 2Ф700мм голчтой 156 хос метр шугамыг шинэчлэн солих, ИЗ-1217 цэгт салааны 1Ф400мм хаалт, ДХ-1277 цэгт холбоосны 1Ф300мм таслах, ДХ-1463 цэгт салааны 1Ф300мм хаалт, ДХ-1238 цэгт салааны 1Ф250мм таслах, ИЗ-1217 цэгт тойруу 1Ф250мм таслах хаалтууд шинэчлэх, ДХ-1240 цэгт Ф700мм голчтой компенсатор шинэчлэх болон урсгал засварын ажил хийгдэнэ гэж "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.