УБДС ТӨХК: Дулааны шугамд гарсан гэмтлийг засаж, айл өрхүүдийн халуун усны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/1/11/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/12/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/NewFolder/wj/NewFolder/aobababa/NewFolder/86a1s5_287303081_755418142574979_4864102557281617060_n_x974.jpg

Өчигдөр буюу энэ сарын 10-нд Улаанбаатар хотын ихэнх байршилд халуун ус тасарлаа гэх мэдээлэл цацагдаж, иргэд бухаимдалтай байсан. Халуун ус доголдсон шалтгааныг УБДС ТӨХК, "Энэ сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө эх үүсвэр дээр даралт буурсан. Насжилтын хугацаанаас хамааран хэрэглэгчийн салаа шугаманд хоёр гэмтэл гарсныг илрүүлэх ажил яг одоо хийгдэж байна. Их тойруу орчмын гэмтлийг илрүүлж, ажиллагаа залгах ажил хийгдэж байна.

Хан-Уул дүүргийн орчимд илрүүлгийн ажил хийгдэж дууссан. Ажиллагаанд залгах ажил үргэлжилж, зарим хэрэглэгчдийн халуун усыг хэвийн өгөөд явж байна" гэлээ.