ЦЕГ: Салсан нөхөр нь машинтай авч явж биед нь халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
10
legacy:ХХЗХ/tsagdaamashinncopy.jpg
legacy:2025/07/tsagdaamashinncopy.jpg

Цахим сүлжээнд "Эмэгтэй хүнийг 12 цагийн турш зодож, хүчирхийлсэн" гэх мэдээлэл түгсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр иргэнээс "...манай дүүг 2026 оны зургаадугаар сарын 14-ний өдөр салсан нөхөр нь ирээд аваад явсан" гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж иргэн Ц-г салсан нөхөр нь машинтай авч явж биед нь халдаж, зодсон нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Холбогдогчийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" хэмээв.