Энхтайваны гүүрэн дээрээс унасан машины жолоочоос 1.38 согтолтын зэрэг тогтоогджээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:tsag agaar zun/bginy.jpg

Энхтайваны гүүрэн дээрээс машин унаж, жолоочийн биеийн байдал хүнд эмчлүүлж байна гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороо Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу (согтолтын зэрэг 1.38)-гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн байна. Ослын шалтгаан нөхцөлийг тодруулах ажиллагаа үргэлжилж байна" гэв.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Hohinshte

  • З
    Зочин

    архинаас хол яв хүмүүсээ

  • А
    аймар юм бэ

    (согтолтын зэрэг 1.38) гэдэг нь: ямар хэмжүүр вэ? 1 литр пиво? эсвэл 200 гр стандарт 38 градус архи уу? мэдээж насанд хүрсэн хүний физиологи шингээх чадвар хамааралтай байх, гэхдээ л танхай юмаа