Отгонтэнгэр хайрхны тахилгын үеэр “Хүүхэд хамгааллын өргөө“ ажиллуулж байна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:otgontenger/13.jpg

Завхан аймгийн Гэр бүл хүүхэд хамгааллын газраас “ Хүүхэд хамгааллын өргөө”, "Эх хүүхдийн өргөө"-г Отгонтэнгэр хайрхны тахилгын үеэр ажиллуулж байна.

legacy:otgontenger/12.jpg

Хүүхдэд тухтай орчин бүрдүүлж, нас насны онцлогт тохирсон тоглоомоор тоглуулах, унтуулж амруулах, үйлчилгээг үзүүлж байгаа юм. Хүүхдүүд гэр бүлтэйгээ болон ГБХХГ-ын мэргэжилтнүүдийн хамт хоёр гэр өргөөнд амарч, тоглож наадах боломжтой юм. Ээж, аав, асран хамгаалагч түр хугацаанд хүүхдүүдээ тус гэрүүдэд үлдээж, тахилгын үйл ажиллагаандаа оролцож байна.

legacy:otgontenger/11.jpg