УДШ: Ц.Цогтыг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 38 секунд

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болж өндөрлөлөө. Шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлснээс шүүгчдийн олонхын саналаар Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо.

УДШ-ийн Ерөнхий шүүгчид дэмжигдсэн Ц.Цогтын хувьд:

Мэргэшсэн салбар:
Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Шүүхийн эрх зүй

Боловсрол:
-Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, бүрэн дунд боловсрол (1993)
-МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, эрх зүйч (1998)

Зэрэг:
-АНУ-ын хууль зүйн Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллеж, хууль зүйн магистр (2007)
-Япон Улсын Нагояагийн их сургууль, хууль зүйн доктор (2017)

Ажлын байдал:
-Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга (1998)
-Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах (1998-2004)
-Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч (2004-2011)
-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч (2011-2013)
-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч (2013-2021)
-Улсын дээд шүүхийн шүүгч /2021 оноос хойш/

Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна
Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа өнөөдөр 18.00 цагт дуусна
 
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд Сүхбаатарын одон хүртээв
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд Сүхбаатарын одон хүртээв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!