Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын ажлаа хүлээн авлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

2 хүн ба бичвэр нарын зураг байж магадМонгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон Н.Учрал Ерөнхий сайд Г.Занданшатараас яамны тамгыг гардан авч, өнөөдөр (2025.06.18) албан үүргээ эхлүүллээ.

Сайд Н.Учрал яамны үйл ажиллагаа, бодлогын залгамж чанарыг хадгалах, эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангах стратеги хэрэгжүүлж, бодит үр дүнд хүргэнэ гэдгээ илэрхийлж, хамт олонд амжилт хүслээ.

3 хүн, мэдээний өрөө ба "ubn บ ubn bn ના 의 GOVERNMENT OF MONGOLIA MINISTRY MINISTRYOFECONOMY OF ECONOMY AND DEVELOPMENT ubn Юy 6AЙHA? Ubn 3AийT car, r,xeeжToRam Ram xerжли ubn ubn บ" гэсэн бичвэр нарын зураг байж магадМөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулж, улс орны эдийн засгийн өсөлт өрх бүрд мэдрэгдэж, баялгийн санг арвижуулахад онцгойлон анхаарч ажиллана гэсэн юм.

Түүнчлэн яамны газар, хэлтсийн удирдлагуудтай уулзаж, бодлого, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдалтай танилцав. Мөн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бодлогын чиглэлүүдийн талаар мэдээлэл сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилт, чиглэлийг онцлон тэмдэглэлээ.

8 хүн, зурагт, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

ГХЯ-ны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 21-23-ны 06.00 цаг хүртэл хааж, засварлана
ГХЯ-ны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 21-23-ны 06.00 цаг хүртэл хааж, засварлана
 
Хүчингийн хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг Интерполоор авч ирлээ
Хүчингийн хэрэг үйлдэж оргон зайлсан этгээдийг Интерполоор авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.