Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалыг Монгол Улс 1912 онд буюу Хятадаас тусгаар тогтнолоо зарласны дараахан бий болгожээ. Ингээд 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаар тогтнолоо олсны дараагаар Ерөнхий сайдыг МАХН томилдог байв. 1924 онд батлагдсан анхдугаар үндсэн хуулиар БНМАУ-ыг тунхаглаж, Ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ.
Энэ нь 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэж өөрчлөгдсөн байна. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж эхэлсэн байна. Харин энэ нэрний өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн Засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг бөгөөд Засгийн газрын тэргүүнийг Ерөнхий сайд гэж тооцдог юм.
Анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгээс эхлэлтэй 30 Ерөнхий сайд нарт тохиолдсон үйл явдлуудыг ВИЗУАЛ ТОЙМООР дүрслэн үзүүлж байна.
Б.ЛХАГВАЦЭРЭН
www.ubn.mn