Д.Нямхүү: Халдвар авсан 10 оюутан эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжлээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/89904065_210483606835581_8996053415175913472_n-2020-06-09-114047-1077119140.jpeg

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавируст халдварын талаарх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинжилгээний хариуг мэдээлэв.

Тэрбээр "Зургадугаар сарын 9-ны байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид хорин шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийсэн 20 шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  тусгаарлагдсан 4 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Өнөөдөр арван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр оюутнуудын тав нь ОХУ-ын Цэргийн сургуульд суралцдаг, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн 18-25 насны оюутнууд байна. Тэдний дөрөв нь эмэгтэй, зургаа нь эрэгтэй.

Өчигдөр Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 262 зорчигчоос 2 зорчигчийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Ирсэн бүх зорчигчдоос сорьц цуглуулах ажил өнөө өглөө эхэлсэн бөгөөд сорьцын хариуг маргааш гаргаж танилцуулна" гэв. 

Б.ЖАРГАЛМАА